“Мөнгөн хараацай” ​хүүхдийн урлагийн наадмыг цахим фестиваль хэлбэрээр зохион байгуулна


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос (ОУХНЦ) уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2021 оны 7 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд цахим фестиваль хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Фестивалийг улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний урам зоригийг сэргээх, урлагаар дамжуулан сайн сайханд тэмүүлэх, өөртөө итгэх итгэлийг бадраахад нэмэр болохуйц, орчин үеийн хэлбэр, агуулгаар зохион байгуулах юм.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь 1978 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээллийг олгох, авьяас чадварыг нээх, хөгжих оролцоог нь хангахад нь чиглэсэн амралт, аялал жуучлал, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг билээ.


Соёл урлаг, өв соёлоо хайрладаг, хүндэлдэг хүүхэд, өсвөр үеийнхэн та бүхнийг бусад улс орны үе тэнгийн хүүхдүүдийн тоглолтыг үзэх, өөрийн орны соёлоо дэлхийн өнцөг булан бүрт таниулах боломж бүхий Найрамдал цогцолбороос зохион байгуулж буй олон улсын цахим фестивальд оролцохыг урьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Mungun Kharaatsai international children's virtual festival фэйсбүүк хуудсаас авна уу. Мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 10 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 12 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 13 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 14 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 15 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 16 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 17 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13