Төрийн банк 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна


Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олголтын явц, зээлдэгч нараас ирүүлж буй хүсэлт, анхаарах асуудлын талаар Төрийн банкны Эрсдэлийн удирдлага, зээлийн бодлогын газрын захирал Х.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ажлын байрыг дэмжих зээлийн явц Төрийн банкан дээр ямар байна вэ?

-Энэ зээлийг манай банк өнгөрсөн гуравдугаар сараас олгож эхэлсэн. Өнөөдрийн  байдлаар 6,621 зээлдэгчид 296.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүнээс 6,061 иргэнд 213.3 тэрбум, 560 ААН-д 83.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Төрийн банкны хувьд иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ түлхүү үзүүлдэг учир харилцагчдын олонх нь иргэд, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч нар байдаг. Энэ утгаараа иргэдээс ирсэн зээлийн хүсэлт болон судалж олгосон зээлийн тоо, хэмжээ өндөр байгаа. Үүний зэрэгцээ ААН-үүдийн зээлийн хүсэлтийг ч мөн давхар судалж, олгож байна.

Зээлийн санхүүжилтийн хүрэлцээ муу байгаагаас банкууд зээлээ зогсоосон мэдээлэл байна?

-Засгийн газраас Ажлын байрыг дэмжих зээлийг 2 их наяд төгрөгийн хэмжээнд олгохоор төлөвлөсөн байсан. Гэвч зээлийн эрэлт их байгааг харгалзан хэмжээг гурван их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд Монголбанкнаас банк тус бүрт нийт зээлийн хэмжээг тогтоон ирүүлдэг. Манай банкны хувьд, зээлийн санхүүжилт дуусаагүй. Хүсэлт хүлээж авах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргах процесс хэвийн үргэлжилж байна.

Хүсэлтийг хэрхэн хүлээн авч, ямар хугацаанд судалж шийдвэрлэж байгаа вэ?

-Хүсэлтийг банкны бүх салбар нэгж болон цахим хуудсаар дамжуулан авч байгаа. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Төрийн банк нийт 19,075 иргэн, аж ахуйн нэгжийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авснаас 6,621 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж зээл олголт хийсэн. Бусад хүсэлтүүдийг судлах ажил хэвийн явагдаж байна. Салбар, нэгжийн хувьд ачаалал ихтэй байгаагийн зэрэгцээ салбар, нэгжүүд дээр халдварын тохиолдол илэрснээр түр хугацаанд хаах, мөн зээлдэгч нар халдварын эрсдэлд өртөх, дам хавьтал болсноос шалтгаалан материалын бүрдүүлэлтэд хугацаа шаардаж байгаа нь удаашрах шалтгаан болж байна. Энэ тохиолдолд Банкны төвөөс зохицуулалт хийж, баг гарч ажиллан зээлийн судалгааг үргэлжлүүлэх, өөр бусад салбар нэгжид зээлийн хүсэлтийг шилжүүлэх зэргээр тасралтгүй ажиллагааг хангаж байгаа. Зээл судлах процессийн хувьд зээл хүсэгч нь судалгаанд шаардлагатай материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 10 хоногт багтаан судалж шийдвэрлэнэ. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах аж ахуйн нэгжийн зээлийн тухайд арилжааны банкны зээлийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэхээр холбогдох гэрээ, журамд тусгагдсан. Банк өөрийн бүх салбар нэгжээр хүсэлт хүлээн авч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч дээрх шалтгааны улмаас судалгаа удааширч байгааг ойлгох хэрэгтэй.

Ажлын байрыг дэмжих зээлийг судалж олгох явцад ямар хүндрэлүүд тохиолдож байна вэ? Зээлийг олгох явцад зээлдэгч нарт болон банканд үүсч буй асуудлуудаас дурьдвал?

-Ажлын байрыг дэмжих зээл маань цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа нь доголдож, ажлын  байраа хадгалж үлдэхэд хүндрэл үүсээд буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдээ дэмжих, тэдэнд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой зээл байгаа. Гэтэл зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах явцад зарим шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх, мөн ажлын байр бий болгоогүй буюу ажилтангүй компаниуд зээл хүсэх, эсвэл өмнө нь огт үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаагүй компанийн хувь эзэмшлийг шилжүүлж аваад зээл хүсэх зэргээр уг зээлийн зориулалтаас зөрүүтэй байдлаар хүсэлт гаргаж буй тохиолдлууд гарч байна.

Мөн нэг зээлдэгч болон түүний хамааралтай этгээдүүд олон банканд зэрэг хүсэлт гаргаж зээлээ судлуулах байдал ажиглагдаж байгаа. Энэ нь банкууд дээр зээлийн судалгаа, шинжилгээний процесст хиймэл ачаалал нэмэх, зээлийг судалж олгох шийдвэр гарсны дараа өөр банкан дээр судлуулж байсан зээлийн шийдвэр гарч давхар олголт хийгдэх зэрэг эрсдэлүүдийг үүсгэж байна. Энэ асуудлыг банкууд Монголбанканд уламжилснаар Зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар банкууд дээр олгогдсон Ажлын байрыг дэмжих зээлийн мэдээллийг ялгаж харах боломжтой болсон бөгөөд манай банкны хувьд зээлийг олгохын өмнө уг лавлагааг авч зээлийг давхардуулж олгохоос сэргийлэн ажиллаж байна.

Түүнээс гадна зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай бизнес эрхлэгч иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжгүй байгаа. Энэ асуудлыг Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан анхаарч, холбогдох хууль журамд өөрчлөлт оруулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд арилжааны банкуудаас санал авсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэддээ тус зээлийг аль болгох олгох чиглэлд Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан болон Арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа.

Ярилцсанд Баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 12 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 13 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 14 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 16 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 17 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 18 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 18 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13