Тяньжин боомтод саатаад байсан чингэлгүүд Замын-Үүдэд буужээ


БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3,162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод буужээ. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн есөн хоногийн хугацаанд импортын чингэлэг бүхий 18 галт тэрэг Замын-Үүд боомтод ирсэн байна. Ингэснээр энэ оны зургаадугаар сарын 8-н хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн нэг галт тэрэг хуваарийн дагуу тогтмол ирдэг байсныг хоёр дахин нэмэгдүүлжээ. 

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41 вагон, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдээд байгааг ЗТХЯ- мэдээлсэн юм.  

УОК-ын даргын энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрийн тушаалаар коронавируст цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсэж буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм. 

ГХЯ, ЗТХЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан чингэлгүүдийн эхний ээлжийг ийнхүү Замын-Үүд боомтоор хүлээн аваад байна хэмээн ГЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна 13 цагийн өмнө
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй 14 цагийн өмнө
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой 15 цагийн өмнө
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна 17 цагийн өмнө
Таны хөрөнгө - Таны боломж 17 цагийн өмнө
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа 19 цагийн өмнө
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд 19 цагийн өмнө
HUAWEI утасны талаар таны бодлыг өөрчлөх нэг мэдээлэл 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна Өчигдөр
Хөвсгөлийн сургуулиудын түлш дуусаж, хүүхдүүд даарч хичээллэх үү? Өчигдөр
О.Батчулуун: Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр зам түгжрэл, ачаа тээврийн асуудлыг шийднэ Өчигдөр
Зээлээр авсан машинаа жолооны эрхгүй хүнд мөргүүлж хураалгах дээрээ тулаад байна Өчигдөр
Татварын хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
997 баавгай суурьшлын бүсэд үзэгдэж 20-ийг нь аюулгүй болгожээ Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд +8 хэмийн дулаан Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна 2026/10/13
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ 2026/10/13