​Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд болон НҮТББ-уудын үйл ажиллагаатай танилцлаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, ХНХ-ын сайдын зөвлөх Д.Ундраа, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, тус газрын Хүүхдийн эрх хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Саранхүү болон холбогдох албаны хүмүүс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төв болох Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон, “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар, Донбоско хүүхдийн төвүүд болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 120 гаруй НҮТББ байна.

Кристина Нобелийн Хүүхдийн сангийн харьяа “Нархан” гэр хотхон халамж, асрамжийн төв нь 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таваас дээш насны хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй, эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бол Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй “Альфа Коммунитиз” ТББ-ын “Найдвар” салбар нь амьжиргааны түвшин доогуур өрхийн сургуулиас завсардсан, эцэг эхийн халамжаас гадуур хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой юм байна. Харин Донбоско төв нь хагас бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхдүүд, сургууль завсардсан, хамгаалал шаардлагатай 7-18 насны зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг төвдөө авч, асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.


“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв НҮТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуслан сувиллын болон нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг бол “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын төв нь амьжиргааны түвшин доогуур өрхийн СӨБ-ын насны хүүхдүүдэд өдрийн үйлчилгээ үзүүлж, эцэг эхийг нь хөдөлмөр эрхлэх боломжоор ханган ажиллаж байна.

Тус уулзалтаар төвийн удирдлагууд хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж байгаа асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ТББ-уудыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зэрэг хүсэлтүүдээ уламжилж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашид хүүхдийн халамж, асрамжийн төвүүд болон хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮТББ-уудын үйл ажиллагааг дэмжин, байнгын уялдаатай ажиллах чиглэлийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж болон бусад албаны хүмүүст өглөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 16 минутын өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 4 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 4 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 4 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 4 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 6 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 7 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 7 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 8 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 8 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 9 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр