АН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв


УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.05.24/ ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Дээрх хоёр иргэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан. Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан. 

Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Зарим гишүүний хувьд, төрийн байгууллагууд энэ хуулийн хүрээнд, хууль бус асуудлаа төрийн болон албаны нууц болгон далдалдал учраас Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс төрийн болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 17 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 17 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 23 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24