ТАНИЛЦ: Үйл ажиллагаа нь нээгдэх газрууд


Энэ Бямба гариг буюу 22-ны өдрөөс эхлэн  зургаан төрлийн үйл ажиллагааг нээх шийдвэрийг УОК-оос гаргалаа. Үүнд:  

  • Нийслэлийн 9 том зах, худалдааны төвийг нээнэ. Нарантуул, Sunday худалдааны төв, Хархорин Алтжин Бөмбөгөр, Барс зах зэрэг.  
  • Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилнэ. 
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.  
  • Амралтын газар, жуулчны баазууд зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.  
  • Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулна. 

Мөн 22-ны өдрөөс хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээлээ. Ингэхдээ дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Covid-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 2 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 6 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 6 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 6 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 6 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 8 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 9 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 9 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 10 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 10 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 10 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр