Монгол улсаас Энэтхэг улсад нэг сая ам.долларын тусламж үзүүлнэ


 Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.

Дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.

Энэтхэг Улс манай Оюун санааны хөрш бөгөөд нэн чухал Стратегийн түнш билээ. Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.

Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон. Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна. Түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд өргөн хүрээнд бид хамтран ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: Монгол улсын засгийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 9 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 12 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 13 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 13 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 13 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 13 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 15 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 16 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 16 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 17 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 17 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 18 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр