Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол


Хүн төрөлхтөн  хиймэл оюун ухаан хөгжүүлж,  анагаах ухаан хүний эс гаргах, генетикийн бүтцийг хуулбарлах хэмжээнд хүрэв. Нэг ч машингүй атлаа тээврийн хэрэгслийн хамгийн том худалдаалагч,  нэг ч дэлгүүргүй мөртлөө дэлхийг хэрсэн худалдаа хийх  хэмжээнд  тээвэр, ложистикийн хөгжил дээд цэгтээ хүрлээ. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал  хэмээн нэрийдэх технологи, инновацийн энэ эринд улс орнууд хаана байрлаж, хэрхэн угтан хөгжих, боломж өгөгдлөө ямар  зөв оновчтой бодлого болгон  өрсөлдөх  талаар санал санаачилга гарган ажиллаж байна. Дэлхий даяар түгж буй Хамтын эдийн засгийн гэх шинэ хандлагад бид хэрхэн оролцох вэ. Орчин үеийн энэ хандлага, аж үйлдвэрийн IV хувьсгал нь  тухайн улс заавал өндөр технологийн үйлдвэржсэн орон байх,  эсэхээс үл хамааран хөгжлийн  шинэ платформд нэгдэх, түүнийг удирдах боломжийг бүхий л улсуудад олгож байнаа  юм.         

Монгол Улсын хөгжлийн тулгуур баганын  нэг нь гарцаа байхгүй уул уурхайн салбар. Байгалийн баялгийг эдийн засагтаа үр өгөөжтэй, иргэндээ хүртээлтэй жинхэнэ баялаг болгон ашиглах талаар үе үеийн Засгийн газар бодлогоо гарган ажиллаж  ирсэн. Төрөлжүүлж, эдийн засагжуулах чиглэлийг ч орхигдуулаагүй.  Үүний нэг бол Уран олборлох үе шаттай арга хэмжээ юм.

Уран гэж юу вэ. Энэ бол алтнаас 500 дахин, мөнгөнөөс 20 дахин их байгаль дээр түгээмэл тархацтай нэгэн төрлийн ашигт малтмал юм. Чулуулаг, боржин чулуу элс хайрга нүүрсэнд ихээр агуулагдддаг,  цөмийн эрчим хүчний түүхий эд. Дэлхий даяар  эрчим хүчний   байгальд ээлтэй,  эко эх үүсвэрийн эрэл хайгуул хийж ирсэн. Тийм ч учраас уран стратегийн томоохон салбарт ордог.

Монгол Улс 1948 оноос ураны эрэл хайгуул хийж эхэлсэн  түүхтэй.  Өдгөө Францын төрийн өмчит “Орано” группийн хөрөнгө оруулалт бүхий “Бадрах энержи” ХХК   Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох “Зөөвч овоо” ордод  2002 оноос хайгуул  хийж байна.  “Мон Атом” ХХК  энэхүү хамтарсан компанийн төрийн  төлөөллийг хэрэгжүүлдэг юм. “Мон Атом” ХХК   Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд 10 дугаарт ордог. 70 жилийн явцад хийсэн судалгаагаар таамаг нөөц 1,3 сая тонн, баталгаажсан нь 192,2 мянган тонн. Хэд хэдэн төсөл хөтөлбөр явуулж байгаагаас хамгийн далайцтай нь Монгол-Францын хамтарсан төсөл юм. Хамгийн сүүлийн үеийн газар доор уусган олборлох технологи бүхий туршилтын үйлдвэр барих ажил  явж байгаа. Зориуд тэмдэглэхэд Монголоос нэг грамм ч уран экспортлоогүй. Уран боловсруулах үйлдвэрлэлийг улс болгон ч хийгээд байдаггүй. Өндөр хөгжил бүхий тавхан улс л хийж байгаа. Харин бид зөвхөн шар нунтаг олборлож гаргана. Шар нунтаг аюулгүй талаар түүнтэй 20 жил “зууралдсан”  мэргэжилтэн нотолж байна.      

Өдгөө дэлхий дээр 441 улс цөмийн реактортой. 54-ыг шинээр барьж байна. Нэмж цаашид 109 реактор хийхээр том улсууд төлөвлөжээ.  Дэлхийн 200 гаруй  улсын 31 улс нь цөмийн цахилгаан станцтай. Цөмийн цахилгаан станцтай эдгээр улсууд нь хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд  ордог. Хэрвээ аюултай бол эдгээр улсууд яагаад цөмийн цахилгаан станц ашиглаж мөн нэмж барьсаар байгаа вэ. Эрчим хүчний эх үүсвэр, нарийн технологийн түүхий эд учраас эрэлт их, үнэ өндөр, нөөц их биш. Судалгаагаар ураны үнэ огцом өсөж, аажим буурдаг аж. “Mining”-д мэдээлснээр 2021 онд анх удаа ураны үнэ 30 ам.доллар давав. 2024 онд 50 ам. доллар хүрнэ гэсэн таамаг байна.  

Дээр өгүүлсэн Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үед хаана байршиж, хэрхэн явах вэ тухай хөндсөн. Хөл нийлүүлэх, угтах хөгжлийн нэг бариа, Монгол дахь олон боломжийн нэг  бол энэ салбар.

Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 10 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 13 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 14 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 14 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 14 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 14 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 16 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 17 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 17 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 18 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 18 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 19 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр