Л.Баттөр: Нас баралт цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна

Өнөрцэцэг
2021/04/17

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрөөс коронавирусын улмаас нас барж буй иргэдийн өвчлөлийн талаархи мэдээллийг тодрууллаа. 

- Өнөөдрийн байдлаар хичнээн хүн коронавирусын халдвараар нас барсан бэ?

- 41 

- Нас барж буй иргэдийн нас болоод хүйсийн талаар мэдээлэл өгч болох уу? 

- Нас барж буй иргэдийн дундаж наслалт 67 байна. Хамгийн залуу нь 20 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Ерөнхийдөө нас барж буй иргэдийн дийлэнхи нь архаг хууч өвчтэй, настай хүмүүс байна. Тодруулбал хорт хавдартай, чихрийн шижинтэй, бронхиттой, элэгний хатууралтай, настай хүмүүс бий. Хүйсийн хувьд ойролцоо байна. 

- Яг коронавирусын халдвараас болоод нас барчихлаа гэдгийг эмнэлгийн орчинд тодорхойлж байгаа юу? 

- Өнөөдрийн нөхцөлд монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрмийн хүрээнд коронавирусаар нас барсан иргэдийн шарилд задлан хийж болохгүй. Тиймээс яг коронавирусаар нас барлаа гэдгийг тогтоох боломжгүй. 


- Нас барсан иргэдийн чандарлаж байгаа юу? 

- Бид бие даан шийдвэрлэж тэг, ингэ гэж хэлэх боломжгүй. Харин ар гэрийнхэнд нь чандарлаж оршуулах талаар зөвлөмж өгч байгаа. 

- Одоо танай эмнэлэгт хичнээн хүн эмчлүүлж байна, тэдний биеийн байдал хэр байна вэ? 

-  ХӨСҮТ  280 ортой. Ор дүүрэн байна. 40 хүний биеийн байдал хүнд, 113 хүн хүндэвтэр,  100 гаруй өвчний биеийн байдал хөнгөн байна. 

- Нас баралт олон байна. Бууруулах боломж бий юу? 

- Нийт өвчилсөн иргэдийн 0,17 хувь нь нас барж байна. Энэ нь дэлхий нийттэй харьцуулахад бага. Бусад улс орнуудад халдвар авсан иргэдийн 2,5 хувь нас барж байгаа тоо баримтууд бий. Цаашдаа нас баралт өсөх хандлагатай байна. Учир нь коронавирусаар халдварласан иргэд 14-21 хоногт биеийн байдал хүндэрдэг. Өнөөдөр илрээд байгаа өвчтнүүд 14-21 хоногийн дараа биеийн байдал хүндэрдэрнэ гэж ойлгож болно. 







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн банк Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олголоо 13 цагийн өмнө
Нийслэлийн II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхлэн 18-ныг хүртэл үргэлжилнэ 15 цагийн өмнө
Л.Гантөмөр: Иргэд ногдол ашгаа голчлон хоол хүнсэндээ зарцуулж, өр зээлээ дарна 16 цагийн өмнө
Т.Доржханд: Иргэд бүх орд, баялгаасаа ногдол ашиг аваад байвал төр байгаад хэрэг байна уу? 16 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудын тэтгэвэр ирэх сарын 1-нээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 16 цагийн өмнө
С.Цэнгүүн: Оюу толгойн ногдол ашгаар эрчим хүчний төслийг санхүүжүүлж болохгүй 16 цагийн өмнө
НОМИН Улаанхуаран Супермаркет шинэ салбар тун удахгүй 19 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн орон сууцанд гал гарчээ 19 цагийн өмнө
“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 20 цагийн өмнө
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Э.Отгонцэцэг: Би хэнээс ч зүгээр сууж байгаад мөнгө авмааргүй байна 21 цагийн өмнө
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах тал дээр оюутан залуусын байр суурь? 21 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна Өчигдөр
Ө.Шижир: Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлөх, махаа авах зэрэг нь засгийн газарт ямар ч падгүй Өчигдөр
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгаас нэг иргэний нэрийн дансанд 830-850 орчим мянган төгрөг бичигдэх ёстой Өчигдөр
А.Отгонбаяр: Сурах бичигт хүнийг гурван хөлтэй, математикийн номд гарыг нь дөрвөн хуруутайгаар дүрсэлсэн байна Өчигдөр
Таны хөрөнгө - Таны боломж Өчигдөр
Дундговь аймаг “Намрын мод тарих өдөр”-өөр 299 мод тарилаа Өчигдөр
Энэ өвөл төрөх ээжүүдийн анхааралд Өчигдөр