АНУ нь ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авч, дипломатуудыг нь нутгаасаа хөөж гаргана


АНУ нь Оросыг арваад өндөр албан тушаалтан, 20 том компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, элчин сайдын яаманд ажиллаж байгаа 10-н дипломат ажилтныг нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргах гэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Оросыг Америкийн Ерөнхийлөгчийг сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон, том компаниудын эсрэг хакер дайралт хийсний төлөөх ингэж шийтгэж байгаа юм байна. Энэ талаар Байдены захиргаа нь ойрын хугацаанд албан ёсоор мэдээлэх юм байна. 

  Үүний өмнөхөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки нь Оросын эсрэг ямар хориг арга хэмжээ авах тухай удалгүй мэдээлнэ гэж байсан юм. 

  ОХУ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн, том компаниуд руу хакер дайралт хийсэн гэх мэт зэмлэлийг үгүйсгэж байгаа бөгөөд Америкийн албаны хүмүүс ганц ч нотлох баримт гаргаж олон танилцуулаагүй байгааг онцолж байгаа юм. Оросын талын тайлбарлаж байгаагаар энэ бүх хакерын дайралт, сонгуульд нөлөөлсөн зэрэг үндэслэлгүй шалтгаан төдий бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээг тэдэнтэй тэдэнгүй хэдийн авахаар төлөвлөөд байсныг харуулж байгаа аж. Жишээ болгож Трампыг ялуулсан гэж сонгуулийн дараа явуулсан мөрдөн байцаалтыг зааж байна. Америкийн тусгай албад маш нарийвчилсан мөрдөн байцаалт явуулаад ОХУ нь Трампыг сонгуулиар ялахад ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх нэг ч баримт олоогүй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чингэлтэй дүүрэг Японы зах зээлд карбон кредит арилжаална 9 цагийн өмнө
KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлгийн эзэд тодорлоо 14 цагийн өмнө
Retail ба finance: Шинэ цагийн шилдэг хоршил 15 цагийн өмнө
ХААН Банк Euromoney сэтгүүлийн “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк”-аар шалгарлаа 15 цагийн өмнө
COP17 “YOUTH FORUM”-ын нээлтийн арга хэмжээ боллоо 16 цагийн өмнө
Cop17 цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч монголд зочлоод байна 16 цагийн өмнө
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ 16 цагийн өмнө
АТГ: 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Apple Pay ХасБанканд нэвтэрлээ 19 цагийн өмнө
Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна 20 цагийн өмнө
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 68 иргэний үйлдлийг таслан зогсоожээ 20 цагийн өмнө
“Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 20 цагийн өмнө
Архангай аймагт автомашин уулын жалга руу унаж, гурван иргэн амиа алджээ 20 цагийн өмнө
Туул голд живж байсан хоёр иргэнийг эсэн мэнд аварчээ 21 цагийн өмнө
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 21 цагийн өмнө
Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа Өчигдөр
Cop17 улаанбаатар хотноо эхэллээ Өчигдөр
Дэлхийн тавилгын хөгжлийг Монголд нутагшуулж буй The SPACE Furniture Өчигдөр
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр