Хятад нь Оросоос хүрэн нүүрс экспортолно

О.Шүрэнцэцэг
2021/03/10

Хятад нь Оросоос импортлон авдаг нүүрсээ дулаан цахилгаан станц, шилний үйлдвэр, орон сууцны халаалт гээд маш олон салбарт ашигладаг тухай ТАСС мэдээлсэн байна. Оросын “Русский уголь” компанитай хамтран ажилладаг “Hong Kong Global Energy Group Limited” компанийн Ерөнхийлөгч Зинь Дянчэнь Оросоос нүүрс импортлох талаар “ТАСС” агентлагт ярихдаа “Юуны өмнө Орос Хятад хоёр хил залгадаг тул Оросоос нүүрс ипмортлон авахад логистикийн хувьд Хятадад амар байдаг. Хоёрдугаарт, Оросын нүүрс нь илчлэг ба хүхрийн агуулга гэсэн үзүүлэлтээрээ Австрали, Америкийн нүүрснээс илүү сайн чанартай. Гурадугаарт, Орос эрчим хүчний болон коксждог нүүрсний олон нэр төрөл бүгд байна. Үүний дээр Австрали, АНУ-аас Хятадын Зүүн хойд нутаг руу зөөвөрлөх нь их хол бас үнэтэй бол Индонезийн нүүрс нь илчлэг багатай. Иймээс Оросоос нүүрс импортлох нь Хятадад ашигтай, Хятадад Оросын нүүрс ямагт эрэлттэй байх болно” гэжээ.

 “Hong Kong Global Energy” компани нь жил болгон 100 мянга гаруй тонн нүүрсийг “Русский уголь” компаниас худалдан авдаг юм байна. Хятадын авдаг нүүрс нь гол төлөв Красноярскийн хязгаар, Хакасийн орд газруудын байгаа. Одоо Амар мөрний сав газар байрладаг Ерковецк, ба Зүүн Хойд уурхайгаас хүрэн нүүрс импортлохоор ярилцаж байна. Удахгүй Нижнеленинское — Тунцзян чиглэлд төмөр замын гүүр барьснаар Амар мөрний хөндийгөө Хятад руу нүүрс экспортлох явц илүү хялбар болох юм байна. Амарын хязгаарт жил бүр 3,5 сая тонн хүрэн нүүрс олборлодог аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 25 минутын өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 25 минутын өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 22 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23