Эмгэнэл

Н.Мижидмаа
2021/01/29

   ЛХАГВААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН

                           (1940-2021)

 Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн театрын нэрт найруулагч Лхагваагийн Эрдэнэбулган 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж, урлаг, нийгэм соёлын ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.

 Л.Эрдэнэбулган 1940 онд Булган аймгийн Бугат сумын “Бухын Гол” гэдэг  газар төрж, 1962-1967 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд дуулаач, 1975-1980 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Хөгжмийн Их Сургуульд хөгжмийн театрын найруулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.

Тэрбээр 1957-1960 онд Булган аймгийн соёлын ордонд дуучин, 1960-1962 онд Улсын хөгжимт драмын театрт дуучин, 1967-1975 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучин, 1980-1993 онд тус театрт найруулагч, ерөнхий найруулагч, театрын дарга, уран сайхны удирдагч, 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны  сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

 Л.Эрдэнэбулган нь Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд амьдралынхаа 60 гаруй жилийг зориулсан дуурийн нэрт дуучин, найруулагч байсан юм.  Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байхдаа Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Галдан, Б.Дамдинсүрэнгийн “Шарай голын гурван хаан”–ы Барс, “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Мартагдашгүй 42 хоног”-ийн Д.Сүхбаатар, “Шивээ хиагт” дуурийн 1 дүгээр цэрэг, Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурийн Шарплес, Ш.Гуногийн “Фауст” дуурийн Валентин, Б.Сметаны “Худалдагдсан бэр” дуурийн Крушин зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурийн дүрийг бүтээсэн юм. Түүнчлэн Ж.Россинигийн “Севилийн үсчин”, С.Гончигсумлаагийн “Үнэн”, Ж.Пуччинийн “Тоска”, А.Даргомыжскийн  “Лусын дагина”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Д.Лувсаншаравын “Нүцгэн ноён”, Ж.Вердийн “Отелло”, Х.Билэгжаргалын “Ламбагуайн нулимс”, Б.Шаравын “Чингис хаан”, Г.Алтанхуягийн “Өэлүн эх”, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” зэрэг 30 орчим дуурийг найруулжээ. 

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, эгэл даруу зан чанар, Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

     УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

 

                


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 24 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20