Дизелийн түлш 160 төгрөг, АИ-95 автобенкин 200 төгрөг, АИ-92 автобензин 80-100 төгрөгөөр буурлаа

О.Шүрэнцэцэг
2021/01/25

Өнөөдөр АМГТГ-аас шатахууны үнийн бууралтын талаар мэдээлэл хийлээ.

Шатахууны жижиглэн борлуулалтын үнийн талаар:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны 1 сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол 2020 оны 5 дугаар сард шатахууны хил үнэ  өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурсан байна.

ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс А-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин - 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, дизелийн түлш - 1990 төгрөг байна.

Дэлхийн газрын тосны үнийн талаар:

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35,77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

2020 он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд “COVID-19”-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн. 2020 оны 4 дүгээр  сард ОПЕК+ орнууд өдрийн олборлолтоо 2020 оны 5-р сарын 01 өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь  “Брент” төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 42 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23