Алдарт Ларри Кинг өөд болжээ

О.Шүрэнцэцэг
9 цагийн өмнө

Лос-Анжелес хотод Америкийн домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. “Twitter”, “Facebook” дээрх хөтлөгчийн хаягаар гарсан мэдэгдэлд “Ora Media  нь манай үүсгэн байгуулагчдын нэг, хөтлөгч бөгөөд анд найз Ларри Кинг Лос-АнжелесынCedars-Sinai эмнэлгийн төвд 87 насандаа өөд болсныг гүнээ эмгэнэн мэдээлж байна” гэсэн байжээ.

 Ларри Кингийг үхэлд хүргэсэн шалтгааныг дурдаагүй ч нэгдүгээр сарын эхээр түүнийг корона вирусийн халдвар авсан гэж эмнэлэгт хэвтүүлсэн тухай мэдээлж байсан юм. Ларри Кинг нь1987 онд зүрхэндээ хагалгаа хийлгэж, 2017 онд уушгины хорт хавдар оношлогдож байсан. Аз болж хорт хавдрыг эрт илрүүлсэн болохоор биер нь тархахаас өмнө авч амжсан юм байна. Ларри Кинг нь зүрхний хагалгаа хийлгэснээс хойш ийм төрлийн  хагалгаа хийх гээд санхүүгийн боломжгүй байгаа хүмүүст туслах сан байгуулах ажиллаж байжээ.

 Лоуренс Харви Цайгер гэдэг алба ёсны нэртэй ЛарриКинг нь 1933 онд Нью-Йорк хотноо, еврей цагаачдын гэр бүлд төржээ. Тэрээр 1957 онд тухайн үеийн “WAHR” /одоо WMBM болсон/  радио станц дээр халагдсан ажилтныг орлон эфирт гарч сэтгүүлчийн гараагаа эхлүүлж байжээ. Түүний хөтөлсөн шууд нэвтрүүлэг олны анхаарлыг татаж чадсан тул байнгын хөтлөгч болсон. Удалгүй удирдлагынхаа зөвлөснөөр урт нэрээ товчхон бөгөөд ойлгомжтой бас сүртэй Ларри Кинг болгон өөрчилсөн. Улмаар 1960 онд Майамийн тв суваг дээр токшоу явуулах болж, сонинууд дээр булан хөтөлж байжээ. 1978 оноос “Mutual Broadcasting System” радио станц дээр “Larry King Show” гэж нэрлэсэн шоу хөтлөх болсноорАмериктаа төдийгүй дэлхий даяар алдартай хөтлөгч болсон. Мөн 1985 оноос CNN дээр “Lаrry King Live” шоу хөтлөн студид уригдан ирсэн зочидтой ярилцлага хийдэг болсон. 2010 оноос нэвтрүүлгээ өөрийн хүсэлтээр хааж, Ora TV компани байгуулан гарсан. Дараа нь “Larry King Show” шоуны эрхээ Оросын төрийн өмчийн оролцоот “Russia Today” сувагт худалдаад, тус сувагт ярилцлагын шоу хөтөлдөг болсон.

 

Ларри Кинг нь алдартнуудтай шууд нэвтрүүлгээр уулзаж, яриа авдаг радио болон телевизийн  нэвтрүүлгээрээ улстөрч, тамирчин, жүжигчид гээд олны танил 50 мянга гаруй хүнтэй уулзаж ярилцсан байдаг салбарынхаа домог болсон сэтгүүлч, хөтлөгч юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 43 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23