АНУ-ын ЭСЯ –аас тайлбар шаарджээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ОХУ-ын Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нь Москва дах АНУ-ын Элчин сайдын яамны ажилчдыг дуудан албан ёсоор тайлбар шаардах тухайгаа мэдэгдэв. Их гүрнүүд нэгнийхээ дипломатуудыг нь дуудаж тайлбар шаардана гэдэг нэлээд ноцтой зүйл байдаг тул энэ мэдэгдэл шууд л олны анхаарлыг татсан. Яагаад ингэх болов? Москва дах АНУ-ын ЭСЯ интернэт сайт дээрээ Оросын тос хотуудад Навальныйг дэмжигчдийн жагсаал болох цаг газрыг урьдчилан зааж, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ. АНУ-ын ЭСЯ нь Орост байгаа иргэддээ анхааруулга болгож байгаа мэт харагдах байдлаар зар тавьсан гэж байна.

Тодруулбал, сайт дээрээ ийм анхааруулга байршуулжээ “Нэгдүгээр сарын 23-ны бямба гарагт Орос даяар сөрөг хүчний идэвхтнийг дэмжих жагсаал төлөвлөгдөж байгаа юм байна. Эдгээр жагсаал нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр явагдаж магадгүй. Ийм арга хэмжээг цагдаа нар хянах магадлал өндөр, жагсагчид олон газар зэрэг үйл ажиллагаа явуулж магадгүй байгаа тул АНУ-ын иргэд эдгээр жагсаал цуглаан болон тэдгээртэй холбоотой үйл ажиллагаанд оролцохоос татгалзах ёстой. Үүнд:...” гэж байгаад эсэргүүцлийн жагсаал болох хот, хотын хаана хэдэн цагт болохыг нь жагсааж бичсэн байж.\

Улсын хэмжээнд мэдээлэл түгээдэг дийлэнх суваг, интернэт сайтууд дээр эсэргүүцлийн жагсаалын талаарх ямар нэг мэдээ тавихгүй хаалттай, жагсаал болох эсэх нь ойлгомжгүй байсан 22-ны өдөр АНУ-ын ЭСЯ-ы сайт дээр гарсан энэхүү анхааруулга “зар” нь Навальныйг дэмжигч олон мянган хүний хувьд “замын зураглал” болсон юм байна.

Мария Захарова энэ талаар ярихдаа “Тэд Кремль орохоор хөдлөх том арга хэмжээний талаарх мэдээлэл дэлгэж мэдэн будилсан. Гэтэл энэ тухай жагсаал зохион байгуулагчид нь хүртэл юу ч зарлаагүй байсан юм. Үүнийг гэж ойлгох вэ? Уриалга, заавар бас сэдэл мөн бөгөөд яг ийм үйлдлийг Вашингтон дах Оросын ЭСЯ хийсэн бол Америкийн удирдлага яах байсан бол гэдэг нь сонин? Америкийн улс төрийн өндөрлөг яаж уурлаж хилэгнэх нь шууд төсөөлөгдөж байна, олныг хамарсан хийрхэл өрнөж, Оросыг дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж буруушааж, хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж, дипломат ажилтнуудыг хөөх гээд зөндөө юм болж байгаа  биз. Яг ийм учраас мэдээллийн орон зайн манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож зүрхэлсэн Америкийн дипломатчид нь Гадаад явдлын яаман дээр ирж тайлбар өгөх ёстой болох нь дээ” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 44 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23