ОХУ даяар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 1614 гаруй хүнийг баривчилжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ОХУ-ын 60 гаруй хотод ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна.  Одоогоор 1614 хүн баривчлагдсан. Баривчлагдсан хүмүүсийн дунд Кремлийг шүүмжлэгч, сөрөг хүчний идэвхитэн А.Навальныйгийн эхнэр Юлия Навальная, Навальныйгийн "Авилгатай тэмцэх сан"-гийн хуульч Любовь Соболь нар байна. Оросын хэд хэдэн хотод гар утас, интернетийн сүлжээ доголдсон хэвээр.

ОХУ дахь твиттер хэрэглэгчид, цахим хаяг руугаа нэвтэрхэд хүндрэлтэй байгаа тухай нийтэлсээр байна даа. Харин 4 хоногийн өмнө Youtube-д орсон "Дворец для Путина" баримтат нэвтрүүлгийг 70 сая хүн үзжээ.

Цар тахлын улмаас Орос даяар хатуу хөл хориотой, тэр дундаа олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хориотой хэвээр тул Навальныйг дэмжигчид анхнаасаа л хууль зөрчих нь тодорхой байсан. Иймд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг зарим газар баривчлаад эхэлжээ.

 Сөрөг хүчнийг дэмжигч “ОВД-Инфо” ТББ-аас тараасан мэдээгээр Орос даяар Навальныйг дэмжих жагсаалд оролцсон 1,8 мянган хүн баривчлагдаад /Улаанбаатарын цагаар 23 цагийн үед/ байгаа юм байна. Үүнээс: Москвад— 513, Санкт-Петербургт — 212, Новосибирскт — 92,Омскт — 49, Казаньд — 47 хүнийг тус тус баривчилжээ. Бусад жижиг хотуудад 1-10 дотор хүн саатуулагдсан байна. 

 Навальныйг дэмжигчдийн дийлэнх нь 25 хүртэлх насны залуучууд түүнийг баривчлагдсаны дараа “Tik Tok”сүлжээг ашиглан өсвөр насныхан, залууст хандсан жагсаалт гарахыг уриалсан ухуулга их хийгдсэн юм. Орост насанд хүрээгүй хүүхэд улс төрийн жагсаал цуглаанд оролцуулах хуулиар хориотой байдаг тул хууль сахиулагчдаас “Tik Tok” болон олон нийтийн бусад сүлжээнд хандан хүүхдүүдийг жагсалд уриалсан зүйлс гаргахгүй байхыг шаардсан ч нэмэр болоогүй бололтой. 

 Жагсаалд оролцогчдын тооны хувьд янз бүрийн мэдээ явж байна. “Reuter” агентлаг нь Москвад болсон эсэргүүцлийн жагсаалд 40 мянга гаруй хүн оролцож байна гэсэн мэдээ өгсөн. Гэтэл Дотоод явдлын яамны мэдээгээр хүүхэд залуус гол төлөв 4000 хүн хууль бусаар цугларсан гэж байна. Цугларсан хүмүүсийн дийлэнх нь залуус байгаа учраас сахилга батгүй, цагдаа нар руу дайрч давшлах үзэгдэл олон байгаа нь баривчлах саатуулах бас нэг шалтаг болж байгаа юм байна.

 Эдгээр баривчилгааны дараа Өрнөдийн орнууд ээлжит удаагаа мэдэгдэл хийж бас нэмэлт хориг арга хэмжээ авна гэдэгт шинжээчид дуу нэгтэй санал нийлжээ. 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 42 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23