Хунчир тэргүүтэй гурван төрлийн ургамал “ковид-19” вирусыг анагааж буйг клиник судалгаагаар тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2021/01/23

Коронавируст халдвараар өвчилсөн хүний дархлааны системд дэргэвэр жиргэрүү, хунчир, чихэр өвс гэсэн ургамлууд 95%-ийн сайн нөлөөтэй байгааг эрдэмтэд тогтоожээ.

Харвардын анагаах ухааны их сургуулийн Био-органик болон байгалийн  ургамлын судалгааны лабораторийн эрдэмтэн David Lee, Германы Гутенбергийн их сургуулийн Эм судлал болон био-анагаахын шинжлэх ухааны институтийн эрдэмтэн Thomas Efferth болон Хенанын их сургуулийн эрдэмтэд коронавирусын эсрэг эмийн ургамлын эмчилгээний клиник судалгаа хийж, судалгааны үр дүнг Phytomedicine сэтгүүлийн 2021 оны эхний дугаарт нийтэлжээ.

 Энэхүү Судалгааны зорилго нь коронавирусын эсрэг хэрэглэсэн уламжлалт анагаах ухааны эмийн ургамлын бэлдмэлийн үр дүнг клиник өгөгдлийн дагуу системчлэн судалж, эмийн бэлдмэлд хамгийн их хэрэглэгдсэн, гол ургамлыг тогтооход чиглэсэн байна.

Эмийн ургамал нь хүний биеийн дархлааны системийг сэргээн сайжруулж улмаар вирусын халдварыг дарангуйлж байгааг тогтоосон байна.

Судалгааны үр дүнд эмийн ургамал нь хүний биеийн дархлааны системийг сэргээн сайжруулж улмаар вирусын халдварыг дарангуйлж байгааг тогтоосон байна. Эмийн ургамал хэрэглэх үед эмчилгээний үр дүн нь 95 хувиас дээш сайжирсан үр дүн үзүүлжээ.

Хүний биед үзүүлэх үр нөлөөг судалж тогтоосноос хамгийн эхний суурь, үндсэн 3 ургамлаар хунчир, чихэр өвс, дэргэвэр жиргэрүү гэсэн монгол оронд ургадаг эмийн ургамлуудыг нэрлэсэн байна.

Коронавирусаар өвдсөн хүмүүст хэрэглэсэн 100 гаруй эмийн ургамлын бэлдмэлийг нарийвчлан судалж, эдгээрт хамгийн их түгээмэл хэрэглэгдсэн 10 эмийн ургамлын хүний биед үзүүлэх үр нөлөөг судалж тогтоосноос хамгийн эхний суурь, үндсэн 3 ургамлаар хунчир, чихэр өвс, дэргэвэр жиргэрүү гэсэн Монгол оронд ургадаг эмийн ургамлуудыг нэрлэсэн байна.

Хунчир нь вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж ,дархлааны эсүүдийг хамгаалах, амьсгалын болон хоол боловсруулах эрхтний үрэвслийг намдаах зэрэг олон талын  эмчилгээний ач холбогдолтой 


Хунчир нь вирусын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна хүний биеийн дархлааны эсүүдийн хамгаалах чадварыг нэмэгдүүлснээр бие махбодийн дархлааг сайжруулах,  амьсгалын болон хоол боловсруулах эрхтний үрэвслийг намдаах зэрэг олон талын  эмчилгээний ач холбогдолтой болохыг тодорхойлсон байна. Сүүлийн үеийн судалгаагаар шинэ төрлийн коронавирусын халдварын үед уушиг төдийгүй бусад олон эд эрхтэнгийн үйл ажиллагаа алдагдаж байгаа нь организмд явагдаж байгаа цитокины шуурга буюу асар эрчимтэй үрэвслийн урвал, мөн цусанд чөлөөт радикалын түвшин ихээр нэмэгдэж байгаатай холбоотой болохыг тогтоожээ. Тэгвэл хунчир нь үрэвслийн хариу урвалыг зохицуулж, хэт исэлдэлтийн урвалын эсрэг хүчтэй антиоксидант нөлөө үзүүлж, чөлөөт радикалыг устгадаг байна.

Чихэр өвс нь глицирризиний хүчил агуулдаг бөгөөд энэ нь коронавирусыг дарангуйлах чадвартай болохыг тогтоосон байна.

Хунчир, чихэр өвсний талаарх судалгаанаас үзэхэд эдгээр эмийн ургамлыг коронавирусын халдвар төдийгүй бусад вирусын гаралтай халдварт өвчний үед хэрэглэх нь сайн үр нөлөөтэй болохыг мөн тогтоосон байна.

Коронавирусын халдварaaс урьдчилан сэргийлэх, мөн коронавирусын эсрэг эмчилгээний эхний үе шатанд эмийн ургамлыг хэрэглэх нь маш үр дүнтэй байхаас гадна аливаа хүндрэлээс сэргийлэх боломжтойг онцолжээ.

 Эх сурвалж: https://www.news-medical.net/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 43 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23