МАН-ын удирдах зөвлөлийн хаалттай хуралдааны нээлттэй тэмдэглэл

О.Шүрэнцэцэг
2021/01/21

Өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний 09 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Уг хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхгүй, кабинетаараа огцроно гэх мэдэгдлийг хийсэн. Түүний танхимд ажиллхж байгаа сайд нар гайхан хүлээн авсан ч тэдний саналыг сонсоогүй гэх мэдээлэл байна. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдсан. Уг хуралд Удирдах зөвлөлийн 22 гишүүн оролцсон бөгөөд дөрвөн гишүүн үг хэлжээ. Тодруулбал УИХ-ын дарга асан М.Энхболд, Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж, Шадар сайд асан Ө.Энхтүвшин, Хотын дарга Д.Сумьяабазар нар үг хэлжээ. Ц.Нямдоржийн зүгээс хэн нэгний тоглолтод орж ЗГ-аа унагах хэрэг байгаа юу, нэг хүний хийсэн хариуцлагагүй ажил шүү дээ, сайн бодох хэрэгтэй. Цаашлаад талбай дээр л жагсаал болонгуут ЗГ нь огцроод байж болохгүй гэжээ. Харин М.Энхболдын зүгээс хэтэрхий яаруу шийдвэр бололтой, танхимынхаа сайд нартай зөвлөлдсөн эсэхийг тодруулсан байна. Мөн Д.Сумьяабазар, Ө.Энхтүвшин нарын зүгээс ахиж бодож үзэх хэрэгтэйг зөвлөжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ийм байдалд хүрэхэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлж байна, 100 жилийн ойгоо угтаад бид сонгуульд ялалт байгуулах ёстой, тэглээ ч хоёр сайдаа огцруулж өөрсдөө үлдэж болохгүй, би гаргасан шийдвэрээсээ ухрахгүй, санал хураахгүй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23