Өргөө амаржих газар: Эх баригч яарч тэвдэн бусад ээж нараас яаралтай тусгаарлан шилжүүлэх үүднээс эхийг хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй алдаа гаргасан

О.Шүрэнцэцэг
2021/01/20

Коронавирусын (COVID-19) халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд амаржих газрын хамт олны зүгээс нярай биетэй эх, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн өртөмхий эрсдэлт бүлгийн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг журам зааврын дагуу чанд сахин эх нярайн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна. 

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болох гэр бүлийн хүнээс яаралтай шинжилгээ авах үүргийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу ПГУ шинжилгээ авахад тухайн өглөө төрсөн ээжид коронавирусын (COVID-19) халдвар илэрч батлагдсан. Иймээс ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу амаржих газарт хөл хорио тогтоож тандалт судалгаа хийх, тусгаарлах арга хэмжээг яаралтай авч эхлэхийн зэрэгцээ эх нярайн биеийн байдал ХӨСҮТ рүү тээвэрлэхэд харшлах зүйл байгаагүй учир тус төвийн багт эх нярайг хүлээлгэн өгсөн.
Тухайн өдөр манай амаржих газарт төрсөн болон төрөх гэж хэвтэж байгаа 180 жирэмсэн ээж, эх нярайн хамт хэвтэн үйлчлүүлж байсан тул тэдгээрийн аюулгүй байдлыг хангахын тулд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байх энэ хугацаанд эх баригч яарч тэвдэн бусад ээж нараас яаралтай тусгаарлан шилжүүлэх үүднээс ХӨСҮТ-ийн тандалтын албаныханд эхийг хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй алдаа гаргасанд төрсөн эх, нярай, түүний гэр бүлийхнээс Өргөө амаржих газрын хамт олон гүнээ уучлал хүсэж байна.
Жирэмсэн эх, төрсөн ээжийн сэтгэл зүйн байдал маш тогтворгүй байдгийн зэрэгцээ батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбоотой эхчүүдийг тусгаарлаж эмнэлэг бүхэлдээ бэлэн байдалд шилжиж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хавьтагчийг илрүүлэх, цааш тархаахгүй байх асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ХӨСҮТ-ийн тандалтын албатай хамтран ажиллаж байхдаа төрсөн эхэд хайхрамжгүй хандаж ийм алдаа гаргасандаа хүлцэл өчиж, Амаржих газрын бие бүрэлдэхүүн бид цаашид улам анхаарч хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. 


НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23