“Хувьсгалч” улс “Pfizer” вакцинаас татгалзлаа

О.Шүрэнцэцэг
2021/01/20

Киргиз улс нь техникийн шалтгааны улмаас “Pfizer” компанийн вакцинаас татгалзахаар шийдээд байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Алымкадыр Бейшеналиевмэдэгджээ. Сайд ярихдаа “Манайд хасах 70 хэмийн хүйтэн хадгалагдах ёстой Америкийн  “Pfizer” вакциныг санал болгосон. Нэг бүр нь 4000 долларын үнэтэй тийм хөргөгч манайд байхгүй. Төсөвт ч тийм мөнгө байхгүй тул татгалзахаас өөр арга алга” гэжээ. “Pfizer” вакциныг хүлээн авах, шаардлагатай нөхцөлд хадгалж, тээвэрлэхийн тулд Киргиз ул нь 2 сая долларын тусгай тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай болсон байна. 

Киргиз нь “COVAX”  хөтөлбөрийн хүрээнд 1 сая тун “Pfizer” вакцин авах ёстой байсан ч ийнхүү татгалзахаас өөр аргагүй болж байгаа тул ойрын үед хадгалалтын нөхцөлөөр арай боломжийн, өөр вакцин захиалахаар шийдсэн аж. 

Киргиз нь ОХУ-аас "Спутник V" вакцин авах хоёр талт хэлэлцээ явуулж байгаа юм байна. Оросын вакцин нь хасах 2-оос хасах 18 градуст хадгалах ёстой, Киргизэд ч ийм тоног төхөөрөмж байгаа юм байна. 

Киргиз нь 6,5 сая хүн амтай бөгөөд корона вирусийн халдварыг 82 мянган хүн авч, 1390 хүн нас барсан байна. Дашрамд сонирхуулахад, Киргизэд 2005, 2010, 2020 онуудад тус тус олныг хамарсан бослого үймээн дэгдсэн нь хувьсгал болон хувирч тухай бүрд төр эргэж байсан юм. Төрийн эргэлт, хувьсгалын тоогоор Төв болон Дундад Азид дээд амжилт тогтоогоод байгаа гэж болно. Төв Азийн хамгийн “хувьсгалч” улс харамсалтай нь санхүүгийн хувьд нэлээд бэрхшээлтэй байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 8 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31