Калифорни мужид “Moderna” вакцины нэг багцаас татгалзахыг уриалжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/19

АНУ-ын Калифорни мужийн тархвар судлаач Эрика Пан нь “Moderna” компаниас нийлүүлсэн нэгэн багц вакциныг хэрэглэх явцад хэт олон харшлын урвал үүсэж байгаа тул тарилгад ашиглахгүй байхыг уриалжээ. Калифорни мужид нийлүүлэгдсэн “Moderna” компанийн энэ багцыг нэгдүгээр сарын 5-аас 12-ны хооронд нийлүүлсэн юм байна. Улмаар энэ багцын 330 мянган тунг тус мужийн 287 нийлүүлэгчдийн дунд тараан хуваарилсан байжээ. Энэ багцын вакциныг Калифорнийн нэгэн эмнэлэгт тарьсны дараах 24 цагийн дотор 10-аад хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлага гарсан байна. Иймд Америкийн Өвчин эмгэгийг хяналт ба урьдчилан сэргийлэх төв, Хүнсний бүтээгдэхүүн ба эмийн бэлдмэлийн хяналтын газраас судалгаа хийх хугацаанд тус багцын вакциныг иргэдэд тарихгүй, өөр багцаас тарьж байхыг уриалсан байна. Калифорнид 2,9 сая хүн корона вирусийн халдвар авч, 33,3 мянган хүн энэ өвчний улмаас нас баржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23