Цагаачдын цувааг цэрэг, цагдаагийн хүчээр тараажээ

О.Шүрэнцэцэг
2021/01/19

Олон мянган хууль бус цагаачдын цуваа Гондурас улсаас гарч АНУ-ыг чиглэн хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Гондурасын цагаачид хөрш Гватемал улсын хилээр шалгалтгүйгээр, өөрөөр хэлбэл хууль бусаарнэвтэрч, Мексикийн хилийг зүглэн хөдлөх зуураа сонгогдсон Ерөнхийлөгч Байденд хандан, сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж, өөрсдийг нь найрсгаар угтан авч, ажил, орон байр олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.

 Одоо Гватемалд зургаан мянга гаруй Гондурас цагаачид орж ирээд байгаа юм байна. Орох оронгүй, хоол ундгүй цагаачид ингэж олноор гэнэт орж ирнэ гэдэг гэмт хэрэгт тэртээ тэргүй өндөр байдаг ядуу орны хувьд маш хүнд дарамт болдог. Иймд эрх баригчид цагдаа, цэргийн хүч ашиглан хууль бус цагаачдын цувааг тарааж, нутгаасаа албадан гаргахаар шийджээ. Үүний тулд заримыг нь албадан Гондурас руу буцааж байгаа бол заримыг нь хилийн дагуу шинээр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгээр Мексик руу гаргаж байна. 

 Трамп 2020 оны аравдугаар сард АНУ-ыг зорьсон олон мянган хүнтэй цувааг зогсоож, цагаачдыг нутаг буцаахгүй бол жил бүр олгодог санхүүгийн тусламжаа зогсооно гэж сүрдүүлсний дараа Гватемалын цагдаа, цэргийнхэн хоёр мянга гаруй хүнтэй хууль бус цагаачдын цувааг зогсоон тарааж, дийлэнхийг нь нутаг руу нь буцааж чадсан бөгөөд ердөө 100 хүн Мексикийн хилээр давж гарч чадсан байдаг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23