“Pfizer” вакцин тариулаад нүүрний мэдрэл саажсан тохиолдол бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2021/01/19

Израйлд корона вирусийн эсрэг “Pfizer” вакцин тариулсны дараагаар нүүрний мэдрэлийн саа буюу хар яриагаар нүүр нь таллаж татсан тохиолдол 13 бүртгэгдсэн тухай тус улсын ЭМЯ мэдээлснийг “The Jerusalem Post” сонин уламжилсан байна. Таагүй гаж нөлөөний тоо харьцангуй цөөн мэт санагдаж болох ч бодит байдал дээр нүүрний  мэдрэлийн сааны тохиолдол хамаагүй олон гэдгийг тарилгыг явуулж байгаа эмч нар хэлсэн гэж байна. Вакцин хийлгээд нүүр нь таллаж татсан нэг израйл эр “The Jerusalem Post” сонинд ярихдаа “Миний нүүр татаад 28 цаг орчим болсон. Одоо ч бүрэн арилсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ ингэж татсанаас гадна тариулсан газар бага зэрэг хөндүүрлэхээс өөр ямар таагүй зүйл ажиглагдаагүй” гэжээ. Улмаар гаж нөлөөнөөс болоод вакциныг хоёр дах удаагаа тариулахаас татгалзаж магадгүй болсон гэнэ.

 Шиба дах эмнэлгийн халдвар судлалын тасгийн эрхлэгч, профессор Галья Рахав нь нүүр нь таллаж татсан өөр нэг өвчтөнд хоёр удаагийн тарилгыг хийхээс татгалзсан гэж байна. Яг юуны учраас нүүрний мэдрэл саажиж байгааг эмч тодорхой хэлж мэдэхгүй гэжээ. Улмаар Израйлын ЭМЯ-аас нүүрний саажилтын бүх шинж тэмдэг нь арилсан хүмүүст л вакцины хоёр дах тарилгыг хийж болно гэж мэдэгдсэн байна. 

 Израйл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-өөс бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23