Төсвийг мөшгөе: Учиртай гурав ба 33 тэрбум

О.Шүрэнцэцэг
2021/01/18

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлын ажлаа өгөхөөс 4 өдрийн өмнө 33 тэрбум төгрөгийн зээлийг фракцынхандаа олгосон байдаг. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/115 дугаар тогтоолыг үндэслэн “Вертекс майнинг партнер” компанийн “Ухаа худаг” төсөлд 33 тэрбум төгрөгийн зээл олгох Хөгжлийн банкны шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийг гаргасны дараа эрхэм гишүүн Хөгжлийн банкны захирлын албанаас бууж, Улсын их хурлын сонгуульдаа бэлдсэн давхцал бий. 

  Цаашилбал, уг зээлийг авсан “Вертекс майнинг партнер” компани түүний хүрээллийнхэнтэй холбогдоно. Хаана ч хамт хүзүү сээрээрээ холбогдон хамт явдаг түүний нөхөд Х.Ганхуяг, Г.Дамдинням нар уг компанитай холбогддог. Тодруулбал, “Вертекс майнинг партнер” компанийн гүйцэтгэх захирал Хассуурийн Хашчимэг нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн эгч. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигч  нь УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням юм. Эндээс гурван гишүүний ашиг сонирхол, холбоо хамаарал эхэлдэг. Сонгуулийн зардлаа Хөгжлийн банкны зээлээр босгосон гэх хардлага ч олон нийтийн дунд байна. 
Монгол улсын хөгжлийн банк нь Монгол орны хөгжил цэцэглэлтийн төлөөх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой. Тэгвэл Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт олгосон Г.Амартүвшин захирлын олгосон 33 тэрбумын зээл Монгол улсын хөгжлийн төлөө юу хийсэн бэ? Гэх асуулт зүй ёсоор тавигдана. Бид энэ талаар Хөгжлийн банкнаас тодруулсан юм. 
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЙЛБАР 
1.Вертекс майнинг партнер ХХК-ийг ямар шалгуур хангасны үндсэн дээр 33 тэрбум олгосон бэ? 
- Монгол улсын Хөгжлийн банк нь МУХБ-ны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргасан байгууллагуудад МУХБ-ны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг бөгөөд шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалттай. Мөн МУХБ-ны тухай хуулиас гадна банкны ТУЗ-өөс баталсан зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журамд заасан шалгуурыг зээл хүсэгчид тавьж шалгуур хангасан байгууллагын зээлийн хүсэлтийг холбогдох бодлого, журмын хүрээнд судалж, шийдвэрлэдэг юм. Дээр дурдсан холбогдох хууль, бодлого журмын хүрээнд Вертекс майнинг партнер ХХК-иас ирүүлсэн зээлийн хүсэлтийг судалж МУХБ-ны ТУЗ-ийн 2019 оны 80 дугаар тогтоолоор тус компанид “Ухаа худаг” төслийн үйл ажиллагааг өргөтгөхөд шаардлагатай техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 33.0 тэрбум хүртэл төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. 

2. Тухайн төсөл хэр үр ашигтай төсөл вэ? 
- Вертекс майнинг партнер ХХК нь “Энержи ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ухаа худаг” уурхайн олборлолтыг гүйцэтгэгч компани юм. Вертекс майнинг партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл нь Монгол улсын нүүрсний экспортыг дэмжсэн тул ковид-19 цар тахал гарсан энэ цаг үед эдийн засагт тодорхой үр нөлөө үзүүлж байгаа. Банкны тухай хуулийн 7.2 дугаар заалт болон харилцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн мэдээлэл болон бусад холбогдох бизнесийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээсэн байдаг тул бизнесийн талаарх тодорхой мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна. 
3. Төслийг санхүүжүүлэх зээлийг яагаад заавал улс төрчдийн компанид олгох болов? 

- МУХБ-аас зээл авахаар хүсэлт гаргасан байгууллагуудын хүсэлтийг холбогдох хууль, бодлого журмын хүрээнд судлан, шийдвэр гаргадаг тухай дээр дурдсан. Вертекс майнинг партнер ХХК нь 2019 онд зээл авах хүсэлт гаргаж, зээлийн хүсэлтийг судалж, шийдвэрлэсэн. МУХБ-ны тухай хууль, дүрэм холбогдох бодлого, журмын хүрээнд зээл олгох шийдвэр гаргадаг ба улс төрийн шийдвэр гаргадаггүй болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23