Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2021/01/15

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд "Ковид-19" халдварын нэг тохиолдол батлагджээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж.

Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна.

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй болно.

 

Эх сурвалж: НЭМГ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 9 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31