Баримт: “Өндөр гэгээний намтар” БСШУСЯ-ны зөвшөөрлөөр хэвлэгдсэн

О.Шүрэнцэцэг
2021/01/15

Өндөр Гэгээн Занабазарын монгол намтруудыг С.Чулуун Хятадын Оюунбилэг гэдэг  иргэнтэй нэр хавсран 2020 онд БНХАУ-д гар бичмэл бүрэн эхээр нь хэвлэн гаргасан тухай нийтлэл 2020.01.15-нд sonin.mn сайтад нийтлэгджээ. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо мэдэгдэл хийсэн байна.

МЭДЭГДЭЛ

Соёлын сайд, академич С.Чулуунтай холбоотой соёлын баримтат өвийг хуулбарлан хэвлүүлсэн тухай маргаанд Монгол Улсын Үндэсний номын санг хамаатуулан, байгууллагын үндсэн үйл ажиллагааг таслан зогсоохуйц мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсны тайлбаргүйгээр цацах болсон тул энэхүү мэдэгдлийг хийж байна.

Монгол Улсын Үндэсний номын сан нь Монголчуудын оюун санааны үнэт өв болсон соёлын баримтат өвүүдийг хадгалагч байгууллага бөгөөд харьяа яамны зөвшөөрлөөр хэвлэн нийтлүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.

Бид Монгол Улсын Номын сангийн тухай хуульд заасны дагуу тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрлөөр “Өндөр гэгээний намтар”, “Үйсэн дээрх бичиг” бүтээлийг хэвлүүлснээ эрдэм шинжилгээний онц чухал ач холбогдолтой ажил хийсэн гэж үзэж байна.

Үндэсний номын сан харьяа яамны зөвшөөрөлгүйгээр ховор чухал баримтуудаас нэг ч хуудас хэвлүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Үндэсний номын сангийн бүтээл “Үйсэн дээрх бичиг” каталогийг хэвлүүлсэнтэй Соёлын сайд, академич С.Чулуун огт хамааралгүй бөгөөд цэвэр Үндэсний номын сангаас судалгааны эргэлтэд оруулсан бүтээл болно.

Мөн Соёлын сайд, академич С.Чулууны анх хэвлүүлсэн гэгдэх “Өндөр гэгээний намтар”-ыг урьд өмнө нь нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар, БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн профессор н.Оюунбилигтэй хамтран хэвлүүлж байснаас үзэхэд энэ баримт нь эрдэм судалгааны эргэлтэд хэдийнээ орсон болох нь харагдаж байна.

С.Чулуун нь “Өндөр гэгээний намтар”-ыг хэвлүүлэхдээ тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрөл, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн гэр музейгээс эрдэмтний өв залгамжлагч А.Цендинагийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлүүлсэн болохыг мэдэгдье.

100 жилийн түүхтэй Монгол Улсын Үндэсний номын сан бол эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэгч байгууллага бөгөөд шинжлэх ухааны судалгаа эрдмийн ажил хийх зорилготой хүн бүрийн өмнө үүд хаалга нь нээлттэй байдаг.

Номын сан бол “эрдэмтэн хэмээгдэгчийн” шүлсээ хаях газар биш гэдгийг хатуу анхааруулан, эрдэм шинжилгээ судалгааныхаа тухай оюунлаг мэтгэлцээн өрнүүлэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23