Европын гааль дээр Британийн жолооч нарын гамбургерийг хурааж байна

О.Шүрэнцэцэг
2021/01/13

Нидерландын гаалийн ажилтнууд Их Британиас Европын холбоо руу орж ирсэн жолооч нарын идэхээр авч явсан гахайн утсан махтай хачиртай талхнуудыг хураан авч байгаа тухай Нидерландын “Een Vandaag” суваг мэдээлсэн байна. Их Британи Европын холбооноос гарч хүсэн хүлээсэн “Брексит”-ээ хэрэгжүүлсэн учраас ийм  байдал үүсжээ.

 “Een Vandaag” сувгийн бэлдсэн сурвалжилгаар Европын холбооны хилээр орж ирж байгаа Британийн машинуудад гаалийнхан үзлэг хийж байгаа харуулжээ. Гаалийнхан шалгах явцад нэг жолоочоос гахайн утсан махтай хачиртай талх байгаа хараад шууд хураасан байна. Жолооч үүнд ихэд гайхан утсан махыг нь өгөөд талхыг нь авч үлдэж болох талаар асуухад гаалийн ажилтнууд “Үгүй. Бүгдийг хурааж авна. Brexit-д тавтай морил эрхэм ээ. Харамсалтай байна” гэсэн хариу өгч байсан байна.

 Их Британи нь он гарахаас өмнө Европын холбоотой “Brexit”-ийн талаар гэрээ байгуулж амжсан юм. Он гарахаас өмнө гэрээ байгуулж чадаагүй бол Британи ба Европын холбоо нь дэлхийн худалдааны байгууллагын дүрмээр худалдаа явуулахаас өөр аргагүй болох ёстой байв. Хэрэв тэгсэн бол Британийн эдийн засаг жил болгон 2 хувиар багасаж, ажилгүйдлийн хэмжээ 8 хувьд хүрч магадгүй байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23