“Telegram” –ыг хэрэглэгчдийн тоо огцом өсжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/13

“Twitter”, “Facebook”  зэрэг нийгмийн сүлжээнүүд АНУ-ын Ерөнхийлөгч Трампын бүртгэлийг үүрд хааж, “Apple”ба “Google” нь Трампыг дэмжигчид хэт олон байдаг гэмтэй “Parler” нийгмийн сүлжээг хөөсөн явдал янз бүрийн үр дагавар дагуулав. Интернэтийн том компанийн удирдлага нь улс төрийн аль нэг хүчнийг дэмжигчдийг хүчирхийлэл, үймээн самуунд уруу татсан гэдэг үндэслэлээр дур мэдэн хааж, хуулийн үндэслэл, шүүхийн шийдвэргүйгээр байр сууриа болон үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болгож байгаа нь үг хэлэх эрх чөлөөг шамшигдуулсан, цензур орж ирсэн хэрэг гэж шүүмжлэх хүн олон гарч иржээ. Өөрөөр хэлбэл ардчиллын тулгуур зүйлийг үгүйсгэж, баллаж байна гэж үзэх хүн цөөнгүй гарсан.

 Улмаар “Twitter”, “Facebook” шиг хэрэглэгчдийн бичвэртцензур хийдэггүй, Трампыг магтлаа гэж “банддаггүй”, хувийг нууцыг нь Засгийн газраас найдвартай хамгаалдаг гэсэн үндэслэлээр америкчууд “Telegram” месенжерийгтатаж суулгах нь огцом нэмэгдсэн байна. Тодруулбал нэгдүгээр сарын 6-аас 10-ны хооронд “Telegram”месенжерийг Америкийн 545 мянган хэрэглэгч татаж суулгасан нь өмнөх долоо хоногийнхоос даруй гурав дахин илүү үзүүлэлт болохыг “Sensor Tower” онцлов.

 Улмаар “Twitter”, “Facebook” компаниудын хувьцааны бирж дээр огцом унаснаар энэ хоёр компани хэдхэн хоногийн дотор 44 тэрбум доллароор хямдарчээ.“Facebook”-ийн хувьцаа 5,3 хувь хямдрахад л 41 тэрбум доллар алдсан бол “Twitter”-ийн хувьцаа 7 хувиар хямдарч 3 тэрбум доллар алджээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23