Монголд болсон газар хөдлөлтөөс болж Тувад онц байдал зарлажээ

О.Шүрэнцэцэг
2021/01/13

Өчигдөр Хөвсгөл нуурын орчим болсон 6,5 магнитудынхүчтэй газар хөдлөлт хил залгаа ОХУ-ын  зарим нутагт их хүчтэй мэдэгджээ.  Тухайлбал, Хөвсгөлийн орчим болсон газар хөдлөлтийн афтер шок буюу дагалдах хөдлөлтүүдээс болж Тувагийн зургаан районд онц байдал зарлажээ. Газар хөдлөлтийг Кызыл хот, Эрзин болон Каа-Хэмс, Тожин дүүргийн оршин суугчид нь хүчтэй мэдэрсэн гэж байна. 

 Буриадад 6 магниутын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн.  Түүнчлэн Красноярскийн хязгаарын 27 дүүрэгт 4 магнитуд, 18 дүүрэгт 3 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн. 

 Эрхүү мужид 33 дагалдах газар хөдлөлт мэдрэгдэж, Эрхүү хотын найман байшинд цууралт үүссэн тухай мэдээлэл ирсэн байна. Мөн газар хөдлөлтийн үеэр  Эрхүүгийн усан цахилгаан станцын гидро цахилгаан үүсгүүрүүд 40 минут ослын зогсолт хийгээд ахин хэвийн ажиллаж эхэлсэн гэж байна. 

 Цаашлаад газар хөдлөлтийг Новосибиркс болон Томскмужийн оршин суугчид мэдэрчээ.

 Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Газрын мандлын судалгааны төвийн захирал Д.Гладкочуб нь Хөвсгөл нуурын орчим болсон газар хөдлөлтийн талаар “Байгалийн хагарлын бүс нутагт өнгөрсөн жилийн турш газрын өндөр идэвх ажиглагдсан бөгөөд энэ бүх газар хөдлөлтүүд хоорондоо холбоотой. Есдүгээр сард болсон болсон газар хөдлөлт нь арванхоёр ба нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийг үүсэх түлхэц өгсөн” гэсэн байна. Мөн Хөвсгөл нуур орчмын бүс нутаг багтаж байдаг Байгалийн хагарлын бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхтэй гэдгийг онцолжээ. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 9 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23