Хяналтын ажилтан Т.Түвшинжаргал угаартах эрсдэлд орсон гэр бүлийг аварчээ

О.Шүрэнцэцэг
2020/10/05

Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтан Т.Түвшинжаргал угаартах эрсдэлд орсон гэр бүлийг аварлаа.
Тэрээр аравдугаар сарын 3-4 шилжин шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд өөрин хариуцсан хэсгийнхээ гудамжаар хяналт тавиад явж байтал айлын угаарын хийн мэдрэгч дуугарах чимээ гарчээ. Хаана дуугараад байгаад олохоор хүүхдээ дагуулаад хайсан ч олоогүй аж. Тиймээс хариуцсан бүх айл руугаа утасдаж асуухад ихэнх айлын угаарын хий мэдрэгч дуугараагүй гэсэн хариу өгчээ. Харин нэг айлын утас руу залгатал утас нь дуудах дохио өгөөд тасарсан байна. Тиймээс хажуугийнх нь айлтай утсаар холбогдож асуутал тэр айлын угаарын хий мэдрэгч дуугарч байна гэсэн хариу өгчээ.
Ингээд хаягийн дагуу гэрт нь очиход нялх хүүхэдтэй эмэгтэй зуухныхаа янданг сугалж, өрхөө битүүлж татсан байжээ. Мөн угаар мэдрэгч дуугараад хүүхэд амраахгүй юм гээд тэжээлийн зайг нь авсан байж.
Хяналтын ажилтан Т.Түвшинжаргал өрхийг нь татаж, янданг нь хийгээд, угаарын хийн мэдрэгчийг асаатал 547 PPM зааж байсан гэнэ. Энэ нь хүний амь насанд эрсдэл учруулахуйц хэмжээ юм.
Ингээд Т.Түвшинжаргал гэрт нь агаар сэлгэлт хийж, хүүхдийг нь сүүгээр угжиж, ээжид халуун бүлээн юм уулгаж, угаарын хийн мэдрэгч дуугүй болтол ажиглаж, тухайн айлд заавар зөвлөгөө өгсөн байна. Хэрэв Т.Түвшинжаргал угаарын хийн мэдрэгч дуугарч байгааг сонсоогүй бол шуурхай арга хэмжээ аваагүй бол угаартах эрсдэлтэй байв.

https://www.facebook.com/mongo...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 14 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 17 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 19 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 20 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 21 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 22 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр