Ариутгал халдвартгүйтгэлийн ажлыг хоёр цаг тутамд хийж байна

О.Шүрэнцэцэг
2020/11/14

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсйн үйлдвэрт ажиллаж эрчим хүчний үйлдвэр компаниудын ажлын байрны халдваргүйжүүлэлт, хамгаалалтын арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаатай биечлэн шалгалаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой Эрчим хүчний салбар өндөржүүлсэн зохион байгуулалтад шилжин ажиллаж байна. 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг болон технологийн ажиллагаанд шууд оролцохгүй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж байгаа юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Энэхүү онцгой дэглэмийн үед цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж болон сайжруулсан шахмал түлшний хангамж доголдох учиргүй. Үйлдвэрлэлийг явуулдаг гол хүчин зүйл нь болсон ажилчдын аюулгүй байдалд онцгой анхаарах учиртай. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний салбар нарийн технологитой. Тийм учраас бид ажиллах хүчний нөөцийг хадгалах нь чухал” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл шалгалтын дараагаар“Өнөөдөр ажилласан байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Ариутгагч бодис, бээлий, маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэргээр хангасан. Түүнээс гадна хооллох дэглэмийг нарийн зохион байгуулжээ. Бөөнөөрөө хоолонд орохгүй. Ямар нэгэн байдлаар хоорондоо харьцахгүй байхаар тусгаарлалтыг хийж өгсөн байна. Энэ бүхнээс дүгнэхэд Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна” гэв.

Тавантолгой түлш ХХК-ийн хувьд нэг ээлжинд 399 хүн ажиллахаас 395 хүн ажиллаж байна. Өглөө ээлж солигдоход ажилчдын биеийн халууныг хэмжиж, хоёр цаг тутамд ариутгалын ажлыг хийж байна. Мөн халуурсан, бие тавгүйтсэн хүн байвал тусгаарлах байрыг ч бий болгон ажиллаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 43 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23