Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ

О.Шүрэнцэцэг
2021/01/11

Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.

Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталлаа. Үүний дагуу  Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна.  Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг.

Мөн тэрбээр “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Засгийн газар ард түмнийхээ төлөө ажилладаг байх ёстой 6 цагийн өмнө
Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно 6 цагийн өмнө
Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 7 цагийн өмнө
“Хөдөөгийн сэргэлт-шинэ Дундговь” аялал жуулчлалын салбарын сургалтыг зохион байгуулж байна 8 цагийн өмнө
Т.Даваадалай: 40 гаруй ТҮЦ эрхлэгчид лангуугаа авсан, зөвшөөрлөө аваад ажилла 9 цагийн өмнө
Маргаашнаас эхлэн халуус ус тасалж засвар хийх байршлууд 10 цагийн өмнө
МАН бага хурал: Заалнаас Г.Тэмүүлэнг ерөнхий сайдад нэр дэвшүүллээ 10 цагийн өмнө
Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ 10 цагийн өмнө
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо 11 цагийн өмнө
Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна 13 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг баталгаажууллаа 14 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхэд автомашин унаж, осол гаргажээ 14 цагийн өмнө
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал болно 15 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 15 цагийн өмнө
Энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг угсарна Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5848 боллоо Өчигдөр
17 настай хүүг хайх ажил үргэлжилж байна Өчигдөр
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв Өчигдөр
Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүрэгт зам хаана Өчигдөр
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарчээ Өчигдөр