Индонез: Ослоор 53 зорчигч, багийн 12 гишүүн бүгд амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2021/01/11

Индонезийн “Sriwijaya Air” компанийн иргэний агаарын тээврийн “Boeing 737-524” онгоц Ява тэнгист  сүйрсэн байна. Онгоц нь нийслэл Жакартаас Понианак хот хүртэл нислэг үйлдэж байжээ. Индонезийн Тээврийн сайд БудиКариа Сумадийн мэдээлснээр онгоц нь Лаки арлаас холгүйхэн осолдож унасан байна. Олон улсын нислэгийн талаарх “Flightradar24” сайтын мэдээллээр онгоц нь ойролцоогоор 3 км-ийн өндрөөс нэг минутын дотор огцом доошилж унасан байна. 

 Онгоцыг унасан гэж таамаглаж байгаа газарт Индонезийн Тэнгсийн цэргийн хүчний шумбагчид ажиллахаар иржээ. Ослын газрын орчим цаг агаар тааруу, хоёр метр хүртэл өндөр давлагаатай байгаа тул шумбалт, хайгуулын ажил хийхэд бэрхшээлтэй байгаа аж.

 Индонезийн арвах албан тэргүүн Бамбанга Суриа Ажи нь сүйрсэн “Boeing” ослын ямар ч дохио өгөөгүй тухай мэдээлсэн байна. Иймд аврах албаныхан юун түрүүнд онгоцны ослын дохиолуур яагаад ажиллаагүйг тодруулахаар ажиллах аж.

 Сүйрсэн онгоц нь 1994 оны тавдугаар сард Америкийн “Continental Airlines” компанийн бүрэлдэхүүнд анхны нислэгээ хийж байгаад 2012 онд Индонезийн “Sriwijaya Air” компанийн мэдэлд очсон юм байна. 

 

Ослоор 53 зорчигч, багийн 12 гишүүн бүгд амиа алдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23