Трампын эсрэг 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг ашиглаж магадгүй

О.Шүрэнцэцэг
2021/01/11

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс нь энэхүү 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг Трампын эсрэг ашиглах боломжтойг дурджээ. Трампыг дэмжигчид Капитолийн ордныг дайрч эзэлсний дараа Ерөнхийлөгчийн талынхан бүгд дуу нэгтэйгээр Трампыг буруутган, зай аваад түүнийг шүүмжилж байна. Үүний нэг жишээ нь дэд Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл. 

 АНУ-ын Үндсэн хуулийн 25 дах нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгч Жон Кеннедийн золгүй үхлийн дараа батлуулсан байдаг аж. Энэ нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгч нас барсан эсвэл хүнд өвчин туссаны улмаас үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, өөрийн хүслээр огцорч ч чадахгүй болох тийм нөхцөл түүнийг суудлаас нь огцруулах боломжтойг заасан байдаг.

 АНУ-ын Конгресс дах Ардчилсан намын олонх нь Трампыг нэн даруй огцруулаагүй тохиолдолд нэгдүгээр сарын 20-оос өмнө импичмент зарлан хүчээр огцруулна гэж мэдэгдсэн. Үүний өмнө Трампт импичмент зарлахад Конгрессын дээд танхим болох Сенатад Бүгд найрамдах нам олонх байсан тулдаа дэмжигдээгүй. Харин одоо Ардчилсан нь нам нь Конгрессын дээд ба доод танхимд олонх болж чадсан тул импичмент зарласан тохиолдолд саад болох юу ч байхгүй болсон.

 Хэрэв Трампын эсрэг энэхүү 25 дах нэмэлт өөрчлөлтийг ашиглан албан тушаалаас нь буулгавал төрийн шинэ тэргүүн тангараг өргөх хүртэл дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх ёстой юм байна. Ийм зүйл болбол Пенс нь Америкийн түүхэнд хамгийн цөөн хоног Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэсэн хүнээр тодрох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23