Өрнөдийнхөн “Спутник V”-ын талаарх бодлоо өөрчилж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2021/01/11

Оросууд корона вирусийн эсрэг вакциныг дэлхийд хамгийн анх бүртгүүлж “Спутник V”гэж нэрлэсэн. Гэтэл өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү “СпутникV” вакцины эсрэг кампанит аян өрнүүлсэн гэж болно. Ямар ч баталгаагүй, найдваргүй, геополитикийн гибридзэвсэг, хэн ч авахгүй, Оросууд нь өөрсдөө айгаад тариулдаггүй гэсэн утгатай нийтлэлүүд ар араасаа цуварсан. Гэтэл оросын вакцины талаарх байр суурь өөрчлөгдөж эхэлсэн бололтой. Тухайлбал, дэлхийд нэр нөлөөтэй “Bloomberg” агентлагийн эм зүй хариуцсан ахлах шинжээч Сэм Фазели нь “Спутник V” вакциныг өрнөдийн вакцинуудаас дутахааргүй нөлөөтэй гэж дүгнэжээ. 

 “Bloomberg” агентлаг нь дэлхий даяар вакцины үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг цуглуулан шүүж байдаг юм байна. Тэдний мэдээллээр худалдан аван тунгийн тоо авах ба урьдчилсан худалдан авалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа таван вакцины нэг нь “Спутник V”. Туршилтын явцад 90 хувиас дээш үр дүн харуулж, туршихад оролцсон 22,714 хүний ганц нь ч хүний өвчин нь хүнд хэлбэрт шилжээгүй. Оросын вакцины үйлчилдэг зарчим нь “AstraZeneca” ба Оксфордын их сургуулийн хамтарсан вакцин, мөн Америкийн “Johnson & Johnson” компанийн вакцинд ашигладагтай адил хамгийн орчин үеийн юм байна. Вакцины хоёр тун нь ердийн үедээ жирийн ханиад үүсгэдэг вирусийн хувирган өөрчилсөн  хувилбарыг агуулдаг. Энэхүү хувирган өөрчилсөн вирусийг ашиглан корона вирусийн материалын дээжийг хүний биед оруулан дархлааны системд таниулснаар цаашид дахин халдвар авахаас сэргийлдэг. 

 Түүнчлэн “Спутник V” нь өрнөдийн орнуудын вакцинуудаас ялгагдах нэг чухал онцлогтой гэдгийг шинжээч Сэм Фазели онцолжээ.Таригдах эхний тунд “Johnson & Johnson”-ы вакцинд байдагтай адил “аденовирус-26”-г ашигладаг ч хоёр дах тунг хийхэд “аденовирус-5” гэсэн өөр хэлбэрийн вирус ашигладаг юм байна. Ингэснээр эхний тунг тарихад үүссэн дархлаа нь дараагийн тунг үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх эрсдэл арилдаг юм байна. 

 Иймд  “Bloomberg”-ийн шинжээч Сэм Фазели нь “Гуравдах шатны үр дүн үгүйс байсан ч энэ бүхнээс үүдээд би “Спутник V" вакциныг өрнөдийн лабораториудад хийгдсэнтэй адил хүчтэй бүтээгдэхүүн гэж бодох үндэслэлийг надад өгч байна.  Харин одоо Турк, Бразил, Индонезид туршигдаж байгаа Sinovac “Biotech CoronaVac” вакцины талаар ингэж болох боломжгүй” гэжээ. 

 “Bloomberg” агентлаг нь шинжээчийнхээ дүгнэлтэд тулгуурлаад сонголт хийх боломж байгаа нөхцөлд гарцаагүй "Спутник V” вакциныг сонгож авна гэсэн дүгнэлт хийжээ.

 Үүнээс гадна Путины үед хийгдсэн болгоныг шүүмжлэгч, эсэргүүцэгч гэдгээрээ алдартай “The New York Times” сонин хүртэл "Спутник V” вакциныг гайхалтай бүтээгдэхүүн гэж тодорхойлсон явдал олны анхаарлыг их татжээ. “The New York Times” сонины Москва дах салбарын сэтгүүлч Эндрю Краммер нь сайн дураар Москвагийн нэгэн эмнэлэгт очиж "Спутник V” вакциныг хийлгэсэн байна. Хийлгэсний дараа толгой өвдөх, халуурах гэх мэт сөрөг нөлөө ажиглагдаагүй гэдгийг Краммер онцлоод Оросын вакцин иргэддээ хүртээмжтэйтөдийгүй экспортолж байгааг дурдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 7 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23