Хүүхдийнхээ төлөө нэгдэж байна

О.Шүрэнцэцэг
2021/01/08

“Хүүхдийн төлөө фонд”- ыг сэргээн байгуулж хурсан, ирсэн хандив мөнгөөр нь “Хүүхдийн номын сан”, “Хүүхэлдэйн театр”-ын ордонтой болох хөдөлгөөнийг Соёлын яам санаачиллаа. Шууд нэвтрүүлгээр “Хүүхдийнхээ төлөө” түмэн олон, төр засаг, урлаг соёлынхан яаж нэгдэж чаддагийг хэдхэн цагийн дотор харуулаад авлаа. 
 “Хүүхэд залуусын орон гэдгээрээ бахархдаг Монгол улс  “Хүүхдийн номын сан”, “Хүүхэлдэйн театр” гээд хүүхэд багачуудын хайр, хүсэл тэмүүллийг татсан ордонтой болох ёстой “ гэж сүүлийн 30 гаран жил ярилаа. Үе үеийн засгийн газар “зүйтэй” гэх боловч “мөнгөгүй” гэдэг. Хүүхдийн гэсэн болгоныг булаагаад авсан хувьчлагчид маань сураггүй болцгоосон.
Ингээд “Хүүхдийн номын сан”, “Хүүхэлдэйн театр” маань элгэнд наалдсан дэлүү гэгчээр их айлын хаяанд хоргодсоор л байна. Гэтэл энэ хоёр ордон хүүхэд багачууддад хичнээн их хэрэгтэй байна вэ? Улсын хөгжил хүүхдээсээ гэдэг. Хүүхэд хөгжих орд өргөө ус агаар мэт чухал байна. 
Хүүхэд гэдэг хамгийн гэгээн ертөнц. Тэд маань оюун сэтгэлгээнийхээ гайхамшигт ертөнцөөс үлгэрийн сайхан ордон “Хүүхдийн номын сан”, “Хүүхэлдэйн театр” сүндэрлэсэн орчин үеийн хотхон руу баяр хөөртэйгөөр гүйлдэн очиж явна гээд төсөөл дөө. Энэ л баяр хөөрийг өнөөдрийн болоод өнө хойчийн үр хүүхдэдээ бэлэглэхээр Соёлын яам уг үйлийг санаачилж ард түмэндээ хандсан билээ. Энэ нь хамгийн зөв гарц болох нь хүн зоны хүлээж авч байгаа хандлага, талархлаас илэрхий. Хандивын аян дахиад үргэлжлэх байгаа гэж амжаагүй нь амаа барьж яваа сурагтай. 
Хүүхдүүд маань Хүүхдийн номын сангийн үлгэрийн шидэт ертөнц шиг саруулхан танхимд тааваараа сууж номын ертөнцөөр аяламаар байна. Хүүхэлдэйн театрын гэгээн танхимд хүүхдүүд маань мянга мянгаараа зэгрэгцэн суугаад дэлхийн болоод үндэснийхээ урлаг соёлын гайхамшгийг шимтэн үзмээр байна. Ордон сүндэрлэсэн орчин нөхцөл энэ бүхэн хүүхдэд зориулж байгаа хайр юм. Монгол хүүхэд гэрийнхээ хоймор өсдөг. Соёлын яамны энэ санаачилга Монгол хүүхдийг  улсынхаа хоймор зална. Үүнийг хүн ард маань хамтдаа хүсэж байна. Энэ л хүсэл мөрөөдлийн учиг биднийг холбож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 56 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23