Монголын паспорт 81 дугаарт оржээ

О.Шүрэнцэцэг
2021/01/08

Олон улсын “Henley & Partners” консалтингийн компаниас гардаг паспортын индексийн энэ оны эхний жагсаалт хэвлэгдсэн байна. “Henley Passport Index” гэж нэрлэгддэг энэхүү жагсаалт аль улсын иргэд  нэвтрэх виз авалгүй эсвэл газар дээр нь виз авах замаар паспортоороо чөлөөтэй зорчих илүү боломжтой байдгийг харуулдаг. 

 2021 оны жагсаалтад Японы улсын гадаад паспорт нэгдүгээрт орсон байна. Японы паспорттой хүн дэлхийн 191 орноор визгүй зорчих эрхтэй. Хоёрдугаарт, Сингапурын паспорт орсон. Энэ улсын паспортоор дэлхийн 190 улсаар визгүй зорчих бол Герман, Өмнөд Солонгосын паспортоор адилхан 189 орноор визгүй зорчих боломжтой. Айргийн талд 188 орноор визгүй зорчуулдаг Финландын паспорт орсон байна. 

Харин манай улсын паспортоор дэлхийн 62 оронд визгүй зорчих боломжтой гэдгээрээ Африкийн Бенин, Мозамбик гэсэн хоёр улстай зэрэгцэн 81 дүгээр байранд оржээ. Харин хамгийн “нэмэргүй” паспорттой улсаар Афганистан улиран тодорсон байна. Энэ улсын паспортоор ердөө 26 улсад визгүй зорчих боломжтой байдаг аж. Хоёр хөршийн тухайд ОХУ-ын паспортоор 116 улсад визгүй зорчих бол БНХАУ-ын паспортоор 75 улсад визгүй зорчдог юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 56 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23