“Витамин ₮” урамшуулалт аяны сүүлийн шууд тохирол явагдаж, 28 азтан тодорлоо

О.Шүрэнцэцэг
2021/01/06

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшХШуулалт хөтөлбөрийн хамгийн сүүлийн live тохирол Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон Ikon News Фэйсбүүк хуудсаар явагдаж, нийт 28 азтан ухаалаг утас, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэдболлоо. Азтанаар тодорч, ухаалаг цагийн эзэн болсон Г.Лхамхүүтэй бид цөөн хором утсаар ярилцаж сэтгэгдлийг нь сонссоноо сийрүүлэн хүргэж байна. Тэрээр Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламждаа орлого нэмснээр сугалаатай болж, ухаалаг цагийн азтанаар тодорчээ. 

Дашрамд дурдахад улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бидний зүгээс энэ удаад азтан, харилцагчдыгаа ковидын халдвараас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, шагналыг нь гэрт нь хүргэж өгсөн юм.

- Та анх хэзээ хадгаламж нээхээр шийдэж байсан бэ? Хадгаламж нээхдээ зорилго тавьсан уу? 
- Өмнө нь ямар нэг сугалаанд тодорч үзээгүй, анх удаа ингээд азтан болсондоо сэтгэл маш их догдолж байна.Гэнэтийн хэрэгцээ шаардлага, ирээдүйн аж амьдралдаа зориулаад анх 2005 онд Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламжийг сонгож нээлгэж байсан, түүнээс хойш идэвхтэй хуримтлуулах гэж хичээж байгаа. 
- Хадгаламж таны хувьд ямар ач холбогдолтой вэ? 
- Бид ямар ч асуудал, нөхцөл байдал үүсэхэд бэлэн байх ёстой. Тийм ч учраас санхүүгийн гэнэтийн шаардлага, өөрөөс шалтгаалаагүй эрсдэл тохиоход хадгаламжтай байснаараа түүнийг даван гарч чаддагийг мэдэрч байна. 
- Таны хадгалах арга барилаас сонирхвол? 
- Миний орлого их бага байхаас үл хамаараад тодорхой хэсгийг нь боломжоороо заавал хуримтлуулна гэсэн ганцхан маш энгийн л арга барилтай. Зарим залуучууд өндөр цалингүй болохоор хуримтлуулна гэдэг бүтэхгүй ажил гэж хэлдэг. Гэхдээ миний хувьд бол олж байгаа чинь хэр их байх чухал биш, бага ч хамаагүй хуримтлуулж сурах нь л чухал гэж хэлмээр байна. 
- Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан танд маш их баярлалаа. 
- Баярлалаа. 

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилготойгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг 2020.07.20-оос 2020.12.31хүртэл хэрэгжүүлээд байна. Аянаар энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалааг олгож, цахилгаан скүтер, гар утас, ухаалаг цаг зэргийн нийт 118эздийг 8 удаагийн тохирлоор тодруулаад байна. 

Аяны эхний супер хонжвор болох Nissan Лeaf цахилгаан автомашины эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авсан бол аяны сүүлийн супер хонжворын эзэн тодорч, автомашины эзэн болох азтан тодроход ердөө хэдхэн хоног үлдээд байна. 

Маргаашийн ирээдүйн төлөө өнөөдрөөс хуримтлуулж, санхүүгийн дархлаагаа дэмжицгээе! 

Хуримтлалыг дэмжигч Голомт банк.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 50 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23