СОЁЛЫН ЯАМ 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2021/01/06

Дэлхий нийтэд коронавируст халдварын цар тахал дэгдэж нийгэм, эдийн засаг хүндэрсэн хэдий ч Соёлын яамнаас соёл, урлагийн салбарт сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийхээс гадна шинээр эхэлсэн их бүтээн байгуулалт, ололт амжилтын жил болж өнгөрлөө. 

2020 онд Соёлын яам нь соёл, урлагийг хөгжүүлэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн онцлох 20 ажлаа танилцуулж байна.

• Шинээр эмхлэн байгуулагдсан яамны ажлын байрны нэр, албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоог, нийт албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдүүлж, мэргэжлийн мэргэшсэн албан хаагчдыг томилон ажиллуулах нөхцөлийг бүрдүүллээ.

 

 

 

 

 

• Харьяа болон орон нутгийн соёл урлагийн байгууллагын удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолт, жишиг загвар боловсруулснаар төрийн албаны чадахуйн зарчмын дагуу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэв.
• Цахим засаглал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын нэвтрүүлж буй “E-Mongolia” төслийн төрийн байгууллагуудын дотоод удирдлагын мэдээлэл солилцох боломж бүхий “ERP систем”-д нэгдлээ.
• Хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэв.

 

 

 

 

➢ Соёл, урлагийн салбарт мөрдөх журам, стандартыг батлав
• Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд соёлын салбарын зорилго, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрэх үр дүн, бүтээн байгуулалт, салбарын хөрөнгө оруулалт төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтийг боловсруулан тусгаж батлууллаа.
• Орон нутгийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, санал, мэдээлэл солилцох зорилгоор “Цахим уулзалт”-ыг зохион байгуулж 21 аймгийн 600 гаруй соёл, урлагийн салбарын төлөөлөл оролцов.
• Улсын хэмжээнд анх удаа соёл, урлагийн чиглэлээр “Цахим ертөнцөд соёл түгээе, Би хариуцлагатай иргэн” цувралыг өрнүүлж, сар хүрэхгүй хугацаанд 967 соёлын олон талт ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 6,851,039 хэрэглэгчдийн хүртээл болголоо.

 

 

 

 

 

• “Соёлын цаг” соёл, урлагийн аян, “Цахим орчинд хөг нэмье” цахим фестиваль, “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” аян, “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулав.
• Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу дүрслэх урлагийн шилдэг 2, хөгжмийн том хэлбэрийн шилдэг 1 уранбүтээлээр улсын санг баяжуулсан.
• Ашиглах хугацаа 12-23 жилээр өнгөрсөн Улсын филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж 1 тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолыг батлуулав.

 

 

 

 

• Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэн түгээх, сурч боловсрох, авьяас, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлсөн нь үр дүнгээ өгч, музейгээр зочлох хүүхэд залуусын тоо өмнөх үеэс дахин нэмэгдэв. 
• Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборт цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. 

 

 

 

• 2014 онд шав тавьсан ч барилгын ажил нь царцсан Соёлын өвийн үндэсний төвийн байрыг ашиглалтад оруулав.
• Соёлын салбарын их бүтээн байгуулалт Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, “Төв Азийн түүх, соёлын голомт” судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүннүгийн дурсгалуудыг түшиглэн байгуулах мэдээллийн төвийн санхүүжилтийг  2021 оны улсын төсөвт батлууллаа.

 

 

 

 

 

• Үндэсний номын сангийн барилгын ажил 85 хувь, "Чингис хаан" хаадын язгууртны музейн барилгын ажил 65 хувийн гүйцэтгэлд хүрээд байна.

 

 

 

 

• Монгол Улсын 2007 онд нэгдэн орсон “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” 2005 оны конвенцын хэрэгжилтийн тайланг дэлхийн тайланд хүргүүлэв.
• Соёлын салбарын харьяа нийт байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг эхлүүлээд байна.
• Улсын хэмжээнд соёлын зориулалттай барилга, байгууламжийн судалгааг эхлүүллээ.

 

 

• “Хүүхдийн төлөө фонд”-ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 50 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23