Лос-Анжелесын түргэн тусламж хүчилтөрөгч хэмнэх горимд шилжинэ

О.Шүрэнцэцэг
2021/01/06

Америкийн Лос-Анжелес тойргийн түргэн тусламжийн багуудыг өвчтөнүүдэд нэмэлтээр хүчилтөрөгч өгөхгүй байх, амьдрах магадлалгүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэхгүй байх зөвлөмж өгсөн тухай “Los Angeles Times” сонин мэдээлсэн байна.

 Тодруулбал, тус тойргийн яаралтай тусламжийн агентлаг нь түргэн тусламжийг багуудыг хэмнэлт гаргахын тулд цусны хүчилтөрөгчөөр баяжсан байдал буюу сатураци нь 90 хувь хүрэхгүй хүмүүст л хүчилтөрөгч өгч байх тухай шийдвэр гаргажээ. Үүний өмнө амьдрах  магадлал бараг үгүй болсон өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэж ирэхгүй байх тухай шийдвэр гаргаад байсан юм. Энэ шийдвэрийг дагуу яаралтай тусламжийн эмч нар хүнд өвчтөнд сэхээн амьдруулах ажилбарыг газар дээр хийгээд, зөвхөн судасны цохилт нь сэргэсний дараа л эмнэлэгт хүргэж байхаар болсон байна.

 Түүнчлэн корона вирусийн халдвар авсан хүмүүсийн ачааллыг дийлэхгүй байгаа тул ердийн нөхцөлд эмнэлэгт, ажиглалтад байх ёстой өвчтөнүүдийг хугацаанаас нь өмнө гаргадаг болсон байна. Одоо Зул сарын баяраар цар тахлын халдвар авсан хүмүүсийн давлагааг хүлээж байгаа тул, ойрын хэдэн долоо хоногтоо эмнэлгийн орны хүртээмжийн асуудал бүр хурцдаж магадгүй байгаа аж.

 Лос-Анжелес тойргийг багтаадаг Калифорни муж нь эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр нэмж хангах баг байгуулж, түүндээ армийн инженерийн ангийн дэмжлэгийг авчээ. Лос-Анжелест одоогоор 827 мянга хүн халдвар авч, 10 мянга 850 хүн нас барж, эмнэлэгт 7,7 мянган хүн хэвтэж эмчлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23