Их Британид улс даяараа хатуу хөл хорио тогтоолоо

О.Шүрэнцэцэг
2021/01/06

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон улс үндэсний тв сувгуудаар үндэстэндээ хандан үндэсний хэмжээнд карантин зарлаж байгаагаа мэдэгдлээ. Шинээр илэрсэн мутацид орсон корона вирус асар хурдацтай тархаж байгаа учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон юм байна. Одоо Британийн эмнэлгүүд асар их ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.

 Ингэснээр Их Британи даяар бүх сургуулиуд зайны сургалтад шилжих бөгөөд эмч, нийгмийн ажилтан, гал унтраагч, цагдаа гэх мэт онц шаардлагатай ажил хийдэг хүмүүсийн хүүхдүүдийг л сургуульд ирэхийг зөвшөөрсөн гэж байна. Иргэд зөвхөн эмчид үзүүлэх, дэлгүүр орохын тулд л гэрээс гарч болно.

 Үүнээс хэдхэн хоногийн өмнө Британийн Засгийн газар нь улсынхаа газар нутгийн 75 хувийг хамарсан хатуу хөл хорио тогтоогоод байсан юм. Цаашдаа хөл хорионы хатуу үе хэр удаан үргэлжлэх нь корона вирусийн тархалтаас хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 11 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 14 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31