Их Британи “AstraZeneca” вакциныг зөвшөөрсөн анхны улс болов

О.Шүрэнцэцэг
2020/12/31

Их Британийн Эмийн бэлдмэл, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг “MHRA” нь “AstraZeneca” компанийн корона вирусийн эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болсон байна. Зөвшөөрлийн дагуу уг вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүст хоёр тунг 4-12 долоо хоногийн зайтай хийхийг зөвшөөрчээ.

 Британийн Ерөнхий сайд Борис Жонсон үүнтэй холбогдуулан Твиттер  дээрээ “Энэ бол үнэхээр гайхалтай мэдээ, Британийн шинжлэх ухааны ялалт” гэж жиргэжээ.

 “AstraZeneca” компанийн гүйцэтгэх захирал “ВВС”-ийн радиод яриа өгөхдөө зөвшөөрлийг авсан болохоор маш богино хугацаанд долоо хоногт 1 сая тун үйлдвэрлэх хэмжээн хүрнэ гэжээ. Хамгийн гол нь энэ вакцин нь Британид анх илэрсэн мутацид орсон корона вирусийн эсрэг бодит нөлөөтэй юм байна. Вакцинжуулалтыг эрчимтэй явуулснаар 2021 оны эхний улирал дуусахад арваад сая хүнд хийнэ гэж тооцоолжээ. Засгийн газар нь “AstraZeneca” компаниас 100 сая тун худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2021 онд нийтдээ 3 тэрбум тун үйлдвэрлэхээр төлөвлөсөн байгаа аж.

 “AstraZeneca” компани нь COVID-19 –ийн эсрэг вакцинаа Оксфордын их сургуулийн хамтаар боловсруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23