​ Коронавирусийн эсрэг вакцины тунг 5 дахин хэтрүүлж тарьсан хэрэг гарчээ

О.Шүрэнцэцэг
2020/12/30

Германы Штральзунд хотын өндөр настын асрах газар ажилладаг 66-аас 82 хүртэлх насны найман хүнд коронавирусийн эсрэг вакцины тунг 5 дахин өндөр тунгаар тарьсан хэрэг гарчээ. Штральзунд хотыг багтаадаг Өмнөд Померани-Рюгеэн дүүргийн захиргаанаас энэ талаар мэдээлж, захиргааны тэргүүн нь “Болсон явдалд маш их харамсаж байна. Энэ бол хувь хүний алдаатай холбоотой цор ганц тохиолдол. Хохирсон хүмүүст хүнд хэлбэрийн гаж нөлөө бүү илрээсэй гэж хүсэж байна” гэжээ.

 “Pfizer” ба “BioNTech”-ийн хамтран бүтээсэн вакциныг зөвшөөрөгдсөн хэмжээнээс таван дахин өндөр тунгаар тариулсан хүмүүсээс дөрвийг нь яаралтай эмнэлэгт хэвтүүлж, бусдыг нь гэрт нь хариулсан байна. 

 Европын холбоо арванхоёрдугаар сарын 27-оос эхлээд “Pfizer” ба “BioNTech”-ийн хамтран бүтээсэн вакциныг хүн амд тарих кампанит ажлыг эхлүүлсэн. Вакциныг тус тусын Засгийн газраас тодорхойлолт авсан Герман, Франц, Испани, Австри, Болгар, Чех, Италийн иргэд хийлгэж байна. Европын холбооны иргэдэд вакцин үнэгүй. Европын холбоонд ашиглахыг зөвшөөрсөн цор ганц вакцин нь энэ вакцин. Вакцинжуулах кампанит ажлын эхний шатанд шаардлагатай вакциныг Бельги дэх “Pfizer” компанийн үйлдвэрт үйлдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23