Швейцар дах карантинаас 400 жуулчин оргожээ

О.Шүрэнцэцэг
2020/12/29

Швейцарын Вербье нэртэй уулын цанын амралтад гулгахаар Их Британиас ирээд хөл хорионд орсон 400 гаруй жуулчин оргож алга болсон тухай “Daily Telegraph” мэдээлсэн байна.

 Их Британийн Засгийн газар корона вирусийн илүү халдвартай хувилбар илэрсэн тухай мэдээсний дараанаас буюу энэ сарын 20-оос Швейцарын Засгийн газар нь Их Британиас нислэг хүлээж авахаа зогсоосон. Харин нислэг зогсоохоос өмнө Их Британиас ирсэн жуулчдыг 10 хоногийн турш сайн дураар хөл хорионд суух ёстой тухай тушаал гаргасан юм байна.

 Гэтэл арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Вербье амралт дах зочид буудлын эзэд Британийн жуулчид өглөөний хоолоо ч идэлгүй олноороо буудлаа орхин явж байгаа тухай мэдээлж эхэлжээ. Энэ тухай мэдээг ойшоогоогүй орон нутгийн удирдлага гэнэт “ухаан орж”, яаралтай шалгалт явуултал хөл хорионд сууж байх ёстой 420 британи жуулчин хорио цээрийг зөрчин Вербьег орхин явсан байж. Орон нутгийн захиргааг хөл хорионы дэглэм сахиулж чадсангүй гэж буруутгахад хүлээн зөвшөөрөөгүй байна. Улмаар эрүүл мэндийн төв байгууллага Британиас жуулчдын талаарх мэдээллийг хэт хожуу өгсөн тул ийм байдал үүссэн гэж буруутгажээ. Түүнчлэн Европ даяар хүмүүс бичиг баримтаа шалгуулалгүйгээр аялах боломжтой, хил дээр хатуу шалгалт гэхээр зүйл үгүй хүмүүсийг хянах боломжгүй байгааг онцолсон байна. Тухайлбал, зарим жуулчин Вербьегээс цаанаар явсаар хил даван Франц хүрч, тэндээ амарч байгаа гэсэн мэдээлэл байгаа аж. Харин зарим нь хэдийн Британид очоод, тэндээ сайн дураар хөл хорионд орсон байгаа аж.

 

Швейцарын хуулиар хөл хорионы дэглэм зөрчсөн хүнд 10 мянга хүртэлх швейцар франкийн торгууль ногдуулдаг юм байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23