Хонконгийн цагдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хүмүүсийг эрэн сурвалжилж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/29

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа 30 орчим хүнийг тус газрын цагдаагийн газраас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна. Гэвч эдгээр хүмүүсийг олж баривчлах нь нэлээд асуудалтай байгаа аж. 

Энэ оны долоодугаар сарын 30-нд Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо нь Хонконг дах үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль гэгчийг баталсан юм. Энэ хууль нь Хонконгт олон сарын турш тасралтгүй үргэлжилж байсан эх газрын Хятад, ХКН-ыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зогсоох зорилготой байсан. Шинэ хуулиар салан тусгаарлах үзлийг дэмжиж, БНХАУ-ын төрийг үгүйсгэсэн, энэ зорилгоор гадаадын байгууллагатай хамтран ажилласан хүмүүст бүх насаар хорих хүртэл ял ногдуулж байхаар болсон. Хуулийг батлагдсаны дараагаар эсэргүүцлийг жагсаалыг зохион байгуулагчдын дийлэнх хилийн чанад руу дүрвэн гарахыг оролдсон. Одоогийн байдлаар 30 орчим хүн Хонконгийнцагдаагийн газраас нуугдан гадаад руу гарсан байгаа юм байна. Жишээлбэл, Хонконгийн парламентын гишүүд байсан Тед Хуэй, Сикстус Лян хоёр Их Британи, АНУ руу тус тус дүрвэн гарсан. 

Хонконгийн цагдаа нь албан ёсоор тэднийг эрэн сурвалжилж байгаа ч үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны дараа өрнөдийн улс орнууд Хонконгтойбайгуулсан гэмт хэргийн сэжигтэн шилжүүлэх гэрээгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн тул тэднийг гадаадаас баривчилж авчрах нь бараг боломжгүй байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23