Хоёр хөршийн эсрэг хагас тэрбумыг төсөвлөжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/29

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч ням гарагт 2021 оны санхүүгийн төсвийг баталсан. Төсвийн хэмжээ 2,3 их наяд доллар. Энэ төсөвт манай хоёр хөршийн нөлөөг эсэргүүцэхэд хагас тэрбум гаруй доллар төсөвлөсөн байгааг мэдээллийн агентлагууд онцолсон байна.

Тодруулбал, АНУ-ын Засгийн газар нь ОХУ-ын нөлөөг эсэргүүцэхэд 290 сая доллар харин БНХАУ-ын нөлөөг хумихад 300 сая доллар тус тус төсөвлөжээ. Ингэснээрээ АНУ нь гол өрсөлдөгчөөрөө Хятадыг гэж үзэж байгаагаа харууллаа гэж зарим шинжээч үзжээ. 

Хятадыг тогтоон барихад зориулсан энэ их мөнгийг БНХАУ-ын  Засгийн газар, ХКН ба эдний нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулахад зарцуулна. Оросын нөлөөг эсэргүүцэхэд чиглэсэн арга хэмжээний дотор “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө”, “Эрх чөлөөт Европ” гэх мэт радио станцуудын ажлыг санхүүжилтийг нэмэхээр болжээ. Мөн ОХУ-ын стратеги зорилгод хүрэхэд тус болох бүх үйл ажиллагааг хориглосон байна. 

Түүнчлэн манай хоёр их хөршийн нөлөөг эсэргүүцэхэд чиглэсэн ажлын хүрээнд Европ, Еврази болон Төв Азийн улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэлээд мөнгө зарцуулахаар болсон байна. Мөн нэр заагдсан бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх, түүний дотор интернэтийг хараат бус байлгахад багагүй мөнгө зарцуулахаар болжээ. 

Эцэст нь, төсвийг баталснаас 100 хоногийн дотор Тагнуулын төв газрыг Оросын олигархуудын авлига, хээл хахуультай холбоотой үйл ажиллагааны тухай болон ОХУ-ын Засгийн газрыг дэмжиж байгаа улс орнуудын талаар илтгэл тавих ёстой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23