Т.Мөнхсайхан: Нас барсан иргэний ар гэрийн нэг хүнээс коронавирус илэрсэн нь үнэн

О.Шүрэнцэцэг
2020/12/28

ХСҮТ дээр 2020 оны 12 дугаар сарын 19 өдөр 60 настай иргэн О ирээд амь насаа алдсан. Маш хүнд байдалтай ирсэн гэсэн мэдээллийг өнөөдөр ЭМЯ-аас 11 цагийн мэдээллээр өгсөн. Тухайн нас барсан иргэн Ковидтой байсан уу? үгүй юу? гэдгийг мэдэхгүйгээр тухайн эмэгтэйн цогцосыг ар гэрийнхэнд нь өгсөн байна.Ойрын хавьтлын нэг хүнээс 1 хүнээс ковид илэрсэн. Магадгүй тухайн нас барсан иргэнийг коронавирусаар өвчилсөн гэдгийг нь мэдэлгүйгээр оршуулсан байж болзошгүй байна. Коронавирусээр халдварласан бол ДЭМБ-аас өгсөн тодорхой заавар журмын дагуу чандарлах ёстой. Та энэ асуудалд бүрэн дүүрэн хариулт өгөөч.

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт анх халдвартай хүн 12 дугаар сарын 16-нд тогтоогдсон. Ингээд бид БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэн учраас тандалт, шинжилгээ хийсэн. Мөн өмнө нь энэ эмнэлэгээс гарсан хүмүүсээс бүгдийг нь олж илрүүлээд шинжилгээ авсан. Тандалтын явцад 11 сарын 19-нд БЗД-ийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан иргэн тухайн өдрөө ХСҮТ-д очсон байдаг. Биеийн байдал хүнд гэж яаралтай тусламжийн үйлчилгээ аваад 5 цаг орчим эрчимт эмчилгээ хийлгэж байгаад хавдарынхаа улмаас нас барсан. Урьдчилсан байдлаар элэгний хавдартай хүн гэж яригдаж байгаа. Энэ хүнийг нас барснаас хойш эмнэлэгийн ажилтнуудыг Ковид19-ийн шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байх явцад ХСҮТ-өөс 2 хүнээс коронавирус илэрсэн. Бид энэ 2 хүнийг хаанаас халдвар авав гээд судалгаа хийгээд үзэхэд 19-нд ХСҮТ-д ирсэн нас барсан иргэн эх үүсвэр нь байж болзошгүй байсан. Тиймээс ар гэрийнх нь хүмүүсээс шинжилгээ авч цуглуулсан. Ингээд ар гэрийнхэн нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Нас барсан хүн маань өөрөө коронавирусын халдвартай байж байгаад ойрынхоо хүнд халдаачихав уу? Эсвэл ямар нэгэн байдлаар БЗД-ийн эмнэлэгт сахиур хийж байсан ойрын хавьтлын хүмүүс ч халдаасан байж болзошгүй. Үүн дээр бид эцсийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан гэж хэлж чадахгүй болж байгаа юм. Оршуулгын үйл ажиллагаа явагдчихсан учраас бидэнд мэдэх боломж байхгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23