Пакистаны эрх баригчид “Google”, “Wikipedia”-д анхааруулга өгчээ

О.Шүрэнцэцэг
2020/12/28

Исламын Бүгд найрамдах Пакистан улсын эрх баригчид “Google”, “Wikipedia”-г интернэт хэрэглэгчдийг хайлт хийх үеэр зөнч Мухаммедыг шоолсон зураг, Коран судрын хуурамч хувилбарыг санал болгож байгаад гомдол мэдүүлсэн байна. Улмаар энэ хоёр компанийн удирдлагуудад анхааруулга өгсөн тухай Пакистаны Харилцаа холбооны удирдах газар “Twitter” хуудсаараа жиргэжээ. 

 Исламын шашны хамгийн ариун хоёр зүйлийг Исламын Бүгд найрамдах улсын иргэдэд шоолж, даапаалж харуулна гэдэг нь тун хүнд ялтай юм байна. Иймд жишээлэхэд “Wikipedia” компанийн удирдлагад хандан эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө “шашныг гутаан доромжилсон контент”-ийг устгахыг шаарджээ.

 Францад дунд сургуулийн багшийг зөнч Мухаммедыг шоолсон зураг хичээл дээр хүүхдүүд харууллаа гэж исламын шашинт чечень залуу толгойг нь таслан хэрцгийгээр хороосон явдал гарсан. Энэ хэргээс хойш Европын орнууд исламын шашинтуудын зүгээс хийж байгаа энэ мэт сүрдүүлэг, анхааруулгад туйлын анхааралтай хандах болсон. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 4 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23