Next stop хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/26

4Шилдэг улстөрч, бизнесмэн оны залууг тодруулдаг Next stop шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай.

28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. Үүнээс хойш 28 жилийн хугацаанд наадмын шилдгүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байдаг.

Харин энэ жилийн хувьд Next stop шалгаруулалт нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна. Дэлхий даяар цар тахал дэгдэж, Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа онцгой нөхцөлд санал асуулга, шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулах юм.

Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд монголчуудын хувьд ч сорил, түгшүүртэй он өнгөрч буйн зэрэгцээ энэ хэрээр бид шинэ нөхцөл байдалд зохицон эв нэгдэлтэй, энхийн сэтгэлтэй байж, хүмүүнлэгийн олон олон үйлстнүүд төрөн гарсан билээ. Тийм ч учраас Next stop хүмүүнлэгийн болон нийгмийн төлөөллийн зүтгэлтнүүд, эгэл баатруудаа илүүтэй онцлон хүндэтгэхээр шалгаруулалтдаа өөрчлөлт оруулаад  байна. Нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд нэг хүний ч хүчин зүтгэл багаддаггүй гэдгийг харуулсан олон хүмүүс тухайлбал,

-Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийг сайн үйлст уриалан дуудах чиглэлээр олон ажлаараа олон нийтийн танил болсон “Лантуун дохио” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан

-Ном унших хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн оюуны боловсролд өөрийн хувь нэмрээ оруулж буй “Book cafе Mongolia” клубын үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн,

-“Зүрх мартахгүй” төслийг санаачлан 80 гаруй хүүхдэд хагалгаа хийгээд байгаа Б.Болдсайхан эмч  

-Хөл хорионы нөхцөлд “Гэр гэртээ” хандив цуглуулах төслийг амжилттай зохион байгуулсан продюссер Э.Ууганбаяр болон HD Монгол телевизийн хамт олон  

-Хүмүүнлэгийн үйлсийг уриалан хэрэгжүүлэгч, FB-ийн Аавуудын группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш, Сайхан бүсгүй группийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа,сайн үйлст уриалан оролцогч Пажеро клуб, Land клуб

-Мод тарих хөдөлгөөн өрнүүлэгч, ӨвөрМонголын ахан дүүстэйгээ гүүр болон ажиллаж байгаа Д.Наранцогт болон хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцогч дуучин С.Амармандах, 2008 оноос хойш хүмүүнлэг, хандивын тоглолт зохион байгуулж байгаа, дуучин МУГЖ Ж.Уранчимэг нар нэр дэвшээд байна.

Түүнээс гадна энэ жилийн Next stop үг үйлдлээрээ нийгмийн эерэг чиг хандлагыг тодорхойлж, олон нийтийн талархлыг хүлээсэн

-УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч

-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч

-Залууст эерэг хандлагыг түгээгч комидиан Б.Идэр-Од

-Олон улсын олимпийн хороонд Монгол Улсаа төлөөлсөн Б.Баттүшиг

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо

-Хариуцлагатай уул уурхайн төлөө олон нийтийг уриалсан Х.Мандахбаяр

-Монгол хувцас, Монголын урлагийн дэлхийн тавцанд таниулсан Б.Сувд \Монгол костюмс\  

-Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал

-Сэтгүүлч, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг

-Сэтгүүлч, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу

-Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолой болсон М.Нарантуяа \дуучин\ нар “Нийгмийн зүтгэлтэн” оны залуу номинацид нэр дэвшээд байна.

Сонирхолтой нь энэ удаагийн шалгаруулалтанд нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ амжилттай биелүүлсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ-уудыг олон нийтийн зүгээс нэр дэвшүүлсэн байна. Ингэснээр Next Stop шалгаруулалтанд “Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой” ТӨҮГ, HD Монгол телевиз гэсэн гурван байгууллага анх удаагаа нэр дэвшиж байна. Дашрамд сануулахад олон нийтийн зүгээс нэр дэвшүүлэх нээлттэй бөгөөд та

 Эх сурвалж: infomongol.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН бага хурал: Заалнаас Г.Тэмүүлэнг ерөнхий сайдад нэр дэвшүүллээ 1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ 1 цагийн өмнө
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо 2 цагийн өмнө
Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна 4 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг баталгаажууллаа 5 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхэд автомашин унаж, осол гаргажээ 5 цагийн өмнө
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал болно 5 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 5 цагийн өмнө
Энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг угсарна Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5848 боллоо Өчигдөр
17 настай хүүг хайх ажил үргэлжилж байна Өчигдөр
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв Өчигдөр
Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүрэгт зам хаана Өчигдөр
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарчээ Өчигдөр
Говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно Өчигдөр
Цахим орчинд нийтлэгдсэн постыг шалгаж хариуцлага тооцжээ 2025/06/07
Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна 2025/06/07
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ 2025/06/07
​“Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоцикл сонирхогч оролцож байна 2025/06/07
Э.Мөнхбаатар бадрангуй чимэг нэмлээ 2025/06/07