Худгийн ус түгээгчид сайн дурын хүүхэд хамгаалагч боллoo

О.Шүрэнцэцэг
4 цагийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр иргэн, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжин, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хэрсүү гурвалжин” хамтын шийдэл нөлөөллийн арга хэмжээг өрнүүлэн, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дэлхий даяар тархаад буй “COVID-19- шинэ төрлийн короно вирусын халдвараас сэргийлэхийн тулд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн хүчирхийлэл үйлдэгч нь хүүхэд, эмэгтэйчүүдтэй хамт тусгаарлагдаж, мэдээлэх боломжгүй далд хэлбэрт орж байгаа нь тэдэнд туслах боломжуудаас холдуулж хаалганы цаадах хүчирхийллийг илрүүлэх боломжгүй байна.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн салбар нэгж бүрийг татан оролцуулж хөл хорионы үед тасралтгүй ажиллаж байгаа ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ- ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ - ХӨРШ гэсэн хэрсүү гурвалжингийн гурвалсан холбоогоор дамжуулан гудамж, орц, байрныхаа хүүхдүүдийн хөхөрсөн нүд, доголсон хөл, сэтгэл санааг тандах, хүнс, хоолны дутагдалтай байгаа зэргийг хэрсүү ажиглан мэдэж мэдээлэх ажлын нэг оролцогч нь Ус сувгийн удирдах газрын хамт олон боллоо.

Ард нийтийн амар тайван байдлыг дэмжин бэлэн байдлын үед Ус сувгийн удирдах газрын 1216 ажилтан Улаанбаатар хотын усны сүлжээний хэвийн байдлыг ханган 673 цэгээс ундны цэвэр усаар ханган ажиллаж байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал бөгөөд ХУДГИЙН УС ТҮГЭЭГЧ нар сайн дурын хүүхэд хамгаалагч боллоо. Сайн дурын хүүхэд хамгаалагч болсон ус түгээгч нартаа хүүхдийн эрхийн конвенц, Хүүхэд хамгааллын хууль, эерэг хүмүүжлийн арга, олон нийт иргэдийн хүүхэд хамгааллын оролцоог идэвхжүүлэх, зөвлөмж мэдээлэл гарын авлага, зурагт хуудас зэрэг хэрэгтэй мэдээллээр ханган ажиллаж байна.

Иргэн Таны орчин тойронд хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй болон үйлдэгдэж байгаа тохиолдолд ТА хараагүй мэт, сонсоогүй мэт өнгөрөлгүй Хүүхдийн тусламжийн утас-108, Цагдаагийн 102, 107-д мэдэгдэж хүүхдийн эрх , эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насыг хамгаалахад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23